Орхон аймаг: Энэ онд гэр бүлийн зориулалтаар 300 иргэнд газар олгоно

  "Газар албадан чөлөөлөх хууль"-ийн дагуу жил бүрийн 5-р сарын 10-аас эхлэн зохион байгуулдаг. Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй газар эзэмшиж тэндээ хашаа, барилга байгууламж барьсан иргэн, ААНБ-ын газрыг албадан хэлбэрээр буулгаж, чөлөөлөх арга хэмжээ авах болсныг Баян-Өндөр сумын ЗДТГ-aac мэдээллээ.Гэр бүлийн зориулалтаар газар авсан ч хуулийн хугацаанд хашаа барьж албажуулаагүй тохиолдолд газрыг чөлөөлж дараагийн иргэнд тухайн газрыг олгох юм.

  "Баян-Өндөр" сумын нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж зөвшөөрөлгүй газарт эрх бүхий албан байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр барьсан барилга байгууламж, гэр хашааг хуулийн дагуу албадан буулгаж, газар чөлөөлүүлэх, гарсан зардлыг гэм буруутай этгээдээр гаргуулах газрыг хэвийн байдалд оруулах хуулийг хэрэгжүүлэх ажлууд хийгдэх юм. Өнгөрсөн жил албадан буулгасан газар чөлөөлөлтыг  эргээд газар хүссэн 60 орчим  иргэдэд нөхөн олголтоор олгосон бол энэ онд албадан чөлөөлөлтөөс 50 орчим иргэнд газар олгохоор төлөвлөжээ. Жил бүр багуудад хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр бүлийн зориулалтай газар олголт явагддаг.

Энэ оны хувьд  Яргуйт, Говил, Эрдэнэ, Даваат зэрэг багуудад 250 орчим иргэнд гэр бүлийн зориулалтаар газар олголт хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар "Баян-өндөр" сумын газрын албанд газар хүссэн иргэдийн 22200 ширхэг өргөдөл байна. Эдгээр өргөдөлөөс түүвэрлэн жагсаалтын зарчмаар 2012 оноос өмнө өгөгдсөн дугаарт бичигдсэн өргөдөлүүдээс түүвэрлэн нэгдсэн мэдээллийн дагуу газар олголт явагдана гэв. Газар албадан буулгах ажлын хүрээнд энэ сарын 6 ны өдрөөс эхлэн газар чөлөөлөх шаардах хуудасыг иргэд болон ААН байгууллагууд хүргүүлнэ. Хуулийн хугацаа дуусгахад 5-р сарын 10 наас эхлэн газрын албадан чөлөөлнө.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.