Ж.БАТ-АМГАЛАН: Д.Отгонбаатар мэргэжилтэнг ажлаас халсан тушаал гараагүй тэр хүн өөрөө ажлаа хийхгүй ирэхгүй байгаа

Аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-амгалантай Хөл хорио тогтоосон энэ үед багш нарын нөхцөл байдлын талаар цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцаж зарим асуултанд тодруулга хариулт авлаа

-Улс даяар сурагчдын хөл хориог сунгачихлаа. Ойрын өдрүүдэд аймгийн БСУГ-аас ямар ажлууд хийхээр бэлтгэж байна вэ?

-БСШУЯ-ны шийдвэрээр анги дэвших болон улсын шалгалт авахгүй болсон. Мөн 12 дугаар ангийн элсэлтийн шалгалтыг зөв зохион байгуулах, явцын үнэлгээгээр сурагчдын жилийн эцсийн үнэлгээг хэрхэн зөв гаргах тухай аргачлалыг бидэнд зааж зааварласан. Тэр дагуу ажлаа төлөвлөөд явж байна.Энэ хичээлийн жилд 12 дугаар анги төгсөх 980 гаруй сурагч бий мөн нэмэлтээр  130 гаруй сурагч энэ онд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн  нийлээд 1100 орчим хүүхэд ЭЕШ өгөх судалгаа гараад байна.

-Хөл хорионы үед багш нарын цалинд өөрчлөлт орсон уу?

-Багш нар 7 хоногт 19-21 цаг хичээл заах төлвөлөгөөтэй байдаг. Илүү цагийн мөнгөнөөс бусад цалинг төрөөс олгож байгаа. Мэргэжлийн бус хүмүүс багш нарыг амарч байгаа гэж ойлгож байх шиг байна. Гэтэл багш нар гар утас, компьютерээс 30-40 хүүхдийнхээ эцэг эхтэй холбогдож, тогтмол хичээллэж байгаа нь нэг талаасаа энгийн үеэсээ илүү ачаалалтай ажиллахад хүрснийг хэлэх нь зөв байх. Хорио цээрийн үед аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 04 дүгээр сарын 30-ныг хүртэл баг нар аймгийн хэмжээнд эргүүл, жижүүр хийж байна. Их цэвэрлэгээний үед бүх багт ажиллаж хяналт тавьсан. Олон ажилд оролцож байна. Мөн “Нэг багш нэг ажилтан 10000“ аяныг зохион байгуулж, аймгийн Онцгой комисст 24 сая 450 мянган төгрөгийг ЕБС-ийн багш, ажилчдын цуглуулсан хандивыг гардуулан өгсөн. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 1600 орчим багш ажиллаж  цахим хичээлд анхаарал хандуулж байна.

-Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Отгонбаатарт  удирдлагын зүгээс дарамт шахалт үзүүлж энэ хүнийг ажлаа чөлөөлж байна уу гэж хардаж байна.Та яагаад энэ хүнийг тайван ажлаа хийх нөхцөлөөр хангахгүй байгаа юм бэ?

-Өнөөдрийн байдлаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар 23 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллага явуулж байна. Д.Отгонбаатар мэргэжилтний тухайд сүүлийн 2 жилийн хугацаанд иймэрхүү байдалтай яваа. Урлаг уран сайхны ажилтай гэж хэлэх бүрт нь бид явуулдаг байсан. Харин улс орон даяар хөл хорио тогтоосон сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нөхцөл байдлаас хамааран хагас сайн өдөр ажилласан ч цалин дээр илүү цагийн бодолт хийх боломжгүй байгаа талаар танилцуулсан. Ингэхдээ 0-12 насны хүүхэдтэй ажилтнуудаа хагас өдрөөр, бусад ажилтнаа хорогдуулсан цагаар ажиллуулах маягаар дотоод зохион байгуулалт хийсэн. Д.Отгонбаатар мэргэжилтэн сүүлийн нэг сарын хугацаанд ажилд дээрээ ирээгүй, утсаар холбогдоогүй, гомдол санал хэлээгүй. Манай аймаг хоёр Соёлын мэргэжилтний орон тоо гаргаж, бусад аймагтай харьцуулахад ачаалал нь харьцангуй хөнгөрсөн. Гэтэл нэг удаа хөл хорио тогтоох үед ярихдаа “Шүүх хуралд оролцож байна” гэж хүнээр хэлүүлсэн. Тэр үедээ ямар ч тайлбар хэлж, өргөдөл өгөөгүй. “Улаанбаатарт хөл хорионд орлоо” гэж хэлснээсээ хойш сар гаруйн хугацаанд ирээгүй. Бид шаардлагаа л тавьсан. Цагийн бүртгэлээр хянахад 3 дугаар сард 5 удаа хуруугаа уншуулж, цагийн бүртгэлд орсон байх жишээтэй. Үүнийг үндэслэж 5 өдрийн цалин гаргахаар “Миний цалинг өгсөнгүй” гэж ахлах мэргэжилтнийг хэл амаар доромжилсон.  Дэндүү задгай явсан хэрнээ сошиалаар янз бүрийн сөрөг мэдээлэл бичиж байна. Миний хувьд дарамталсан, өргөдөл гомдол хүлээж аваад шийдээгүй тохиолдол алга.

-Халагдах тушаал гаргаад та энэ хүнийг халсан юм биш үү ? Аймгийн соёл урлагын салбарт энэ хүний хийсэн зүйл багагүй бий шүү дээ

-Удирдлагын хувьд өнөөдрийн байдлаар ажлаас халах тушаал гаргаагүй. Бид цалин хөлсийг нь өгөх журмаар нь өгсөн. Манай байгууллагын ажиллагсад дотоод журмаа хэлэлцэж баталсан байдаг. Үүнд 2-оос дээш хоног шалтгаангүй тасалсан тохиолдолд бусдын жишгээр хууль дүрмийн хэмжээнд арга хэмжээ авна гэсэн заалт бий. Энэ хэвээр үргэлжилбэл арга хэмжээ авахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна. Гомдож туних асуудал гаргаад байгааг ойлгохгүй л байна. Ямар хүнийг харж үзэж, цалинг нь олгоод байна гэж хардах, барьцах хүмүүс ч байдаг болохоор асуудлыг хүндрүүлэхгүй гэж хувьдаа их хичээсэн та нарын хардаж сэрдэж байгаа шиг ажлаас нь би халсан юм байхгүй ээ? Урлаг соёлын ажлыг нь хийлгэхгүй дарамт шахалт би үзүүлээгүй

 

-Бид уг асуудлыг тодруулж Аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Отгонбаатартай холбогдож  хоёр талын байр суурийг үргэлжүүлэн хүргэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.