Цэцэрлэг болон сургуульд элсэх бүртгэлийг наймдугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн

Улсын Онцгой комиссын шийдвэрээр хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоолоо.

Мөн тавдугаар сард зохион байгуулдаг цэцэрлэг болон сургуулийн нэгдүгээр ангид элсэх бүртгэлийг 2020 оны наймдугаар сарын хоёрдугаар хагаст хийхээр болгон хойшлуулжээ.

Өөрөөр хэлбэл, хаврын улиралд ямар нэг элсэлт, бүртгэл хийгдэхгүй болж байна.

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-наас цэцэрлэг, сургууль, дотуур байрны халаалт, цахилгааныг хязгаарлаж, төсвийн хэмнэлтийг хийхээр болсон тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.