“Царцааны нүүдэл” гэх зөрчил энэ жилийн сонгуулиар гарахгүй”

2020 онд Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулиуд зохион байгуулагдана. Хаягжилтын асуудал сонгуультай жил бүр асуудал дагуулдаг, тухайлбал, нэг хаяг дээр давхар бүртгэл хийгдэх тэр дундаа олон нийтийн дунд “царцааны нүүдэл” буюу олноор шилжилт хөдөлгөөн хийх явдал нь сонгуулийг будлиантулах шалтгаан болдог. Сонгогчдын нэрийн жагсаалт гаргахад тулгамдаж буй асуудал нь угтаа бол хаягжилт мөн. Хаягжилт өөрөө  зөвхөн сонгуультай холбоотой сэдэв биш Улс орны хувьд шийдэл хэрэгтэй байгаа чухал  асуудал юм. Зөв хаягжилт гэдэг нь тухайн улс орны хөгжлийн тулгуур болдог, энэ нь цаг хугацаа болоод эдийн засгийн хувьд томоохон хэмнэлт, дэвшил авчирдаг гэж хэлж болно.  

 Зөв болон бүрэн хаягжилт гэдэг нь яах аргагүй цэгцлэх ёстой  асуудал . Өнөөдөр хот болон  орон нутагт обьект түүнчлэн  гудамжийн хаягжилт нь ногоон, цэнхэр дэвсгэртэй ашиглагдаж байна. Мөн гал команд, түргэний  машин зэрэг яаралтай тусламжийн автотээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлэхэд гэр хорооллын гудамж, хашааны хаяг нь тодорхой бус учир цаг алдах тохиолдол түгээмэл байдаг. Иймээс зөвхөн сонгуулийн жилтэй холбогдуулах бус хаягжилтын асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлага үүсчихсэн.Дээр хэлсэнчлэн царцааны нүүдэл хаягжилтаар дамжин орж ирэх магадлал өндөр 2020 оны 2-р сарын 1 ны өдрөөс шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанаас өмнө царцааны нүүдэл ирсэн байх магадлал өндөр гэнэтийн хөдөлгөөний урсгалыг  бол царцаа гэж үзэж болох талтай .Хаягын хөдөлгөөн шилжилт хөдөлгөөний тоон  мэдээллийг ажиглавал манай аймагт энэ удаагийн сонгуулиар маш бага царцааны нүүдэл явагдсан дүр зураг харагдаж байна. Архангай аймгаас цөөн тооны Завхан,Увс зэрэг аймгаас цөөн тооны нүүдэл хийгдсэн байна. Шилжилт хөдөлгөөний талаарх зарим мэдээллийг тодруулбал....

Б.ОЮУМАА : СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга

-Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгогчийнхтой хольж, эндүүрэх асуудал их гардаг. Энэ хоёр ойлголтыг өмнө нь нэг хуулиар зохицуулдаг байсан болохоор иргэд андуурдаг ч байж мэдэх юм.Тайлбарлаж өгнө үү?

-Энгийнээр хэлбэл, оршин суугаа газраасаа бүрмөсөн шилжиж, иргэний үнэмлэхний ард бичигдсэн хаягийн бүртгэлээ өөрчлөх бол иргэний шилжилт хөдөлгөөнд хамрагдана. Харин нэрийн жагсаалтад бүртгэгдсэн хүн сонгуулийн нэг хэсгээс нөгөөд шилжих нь сонгогчийн шилжилт хөдөлгөөн юм. Өнгөрсөн сонгуулиудаар цөөнгүй гомдол, маргаан үүссэнийг санаж байгаа байх. Энэ удаа сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийлгэх хүмүүсийг хуульд тодорхой тусгаснаар сонгуулийн үеэр иргэд бөөнөөрөө нэгэн зэрэг шилждэг байдал арилна гэж үзсэн. “Зуны амралтаараа нийслэлд ажилладаг, орон нутгийн харьяалалтай оюутан олон. Тэдний зарим нь нэг хоногийн дотор аймаг руугаа явж санал өгч амжихгүй байж мэднэ” гэлээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд ямар хүмүүс сонгогчийн шилжилт хийлгэж болох тухай тодорхой заачихсан. Тухайлбал, сонгуулийн байгууллагын болон итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллах цагдаагийн алба хаагч нарт (нийт 20 000 гаруй хүн) сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сонгуулийн санал авах өдрөөс 14 хоногийн өмнө олгох юм.

Нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч нь ч мөн адил байхаар хуульчилсан. Тэднээс бусад иргэн өөрсдийнхөө бүртгэлтэй хэсэгт л очиж саналаа өгөхөөс өөр аргагүй.

Сонгууль зохион байгуулах ажилд 23 мянга орчим төрийн албан хаагч оролцдог. Тэдний шилжилтийг бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн шийдвэрлэнэ. Мэдээж хэрэг өөрийн харьяалагддаг сонгуулийн хэсэгтээ ажиллах төрийн албан хаагч бий. Тэгэхээр бүгд шилжилт хийлгэнэ гэсэн үг биш. Сонгогч шилжихтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан журмыг УБЕГ-ынхан гаргахаар хуульд заасан байгаа.

 

Н.НАРАНГЭРЭЛ : УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн улсын ахлах бүртгэгч

-Өмнө нь тулгарч байсан хүндрэл, зөрчлийг арилгах, зардал бууруулах зохицуулалтыг энэ хуульд тусгасан нь онцлог гэж тайлбарлаж байгаа энэ талаар...

-Онцлогтой тухайлбал, иргэний шилжилт хөдөлгөөн хийлгэх хүмүүс тухайн газартаа амьдарч буйгаа нотлох бичиг баримт авчрах шаардлагатай. Эд хөрөнгө өмчлөх болон газар өмчлөх, ашиглах эрхийн гэрчилгээ, түрээсийн гэрээ (нотариатаар баталгаажуулсан), эд хөрөнгө өмчлөгчийн зөвшөөрөл зэргээс аль нэгийг нь бүрдүүлээд сум, хорооныхоо улсын бүртгэгчид хандах ёстой. Ингэснээр хаана ч хамаагүй очиж бүртгүүлдэг байдал өөрчлөгдөнө. Одоогоор яг хэдэн хүн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн талаарх тоон мэдээ хараахан гараагүй байна. Мөн иргэд шилжилт хөдөлгөөн хийх бол зөвхөн оршин суух гэж байгаа газартаа хандахад л хангалттай болсон нь бас нэг давуу тал.

Тухайн иргэний бүртгэлийг нэгдсэн мэдээллийн сангаас авч, солилцох боломж бүрдсэн учраас хуучин хорооноосоо автоматаар хасагдана гэсэн үг. Тиймээс хэн нэгний хаягт зөвшөөрөлгүй шилжиж ирэх асуудал үүсэхгүй. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хэн хийж болох вэ гэдгийг тодорхой болгосон учраас аль нэг эрх мэдэлтэн энд байгаа иргэдийг өөр газар луу зөөдөг байдал арилна.

Түүнчлэн сонгогчийн нэрийн жагсаалтыг нэг удаа цахим хэлбэрээр улс төрийн намуудад олгоно гэж хуульд тусгасан. Харин түүнийгээ цааш нь дамжуулсан, хувилж тараасан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Иргэд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн санал хураалт дуусах хүртэл манай байгууллагын цахим хуудаснаас нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, эсэхээ харж болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.