C.Ганцогт: Фитнэсс, сауны үйл ажиллагааг дээрээс албан ёсны чиглэл ирвэл маргааш нээхэд ч бэлэн байна

Засгийн газрын өчигдөрийн хуралдаанаар фитнесс, саунд ариутгал, халдваргүйжүүлэлт сайтар хийж, журам гарган шат дараатай нээх шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллэсэн. 

Түүнчлэн  Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс фитнэсс саун амралтын газрын үйл ажиллагааг нээлээ.Уг журам Орхон аймагт хэрэгжих эсэх талаар Баян-өндөр сумын засаг дарга С.Ганцогтоос тодруулахад Улсын онцгой комисс болон бусад холбогдох байгууллагуудаас албан ёсоор шийдвэр ирвэл маргааш нээхэд ч бэлэн байна гэв. Аймгийн засаг даргын захирамжаар энэ сарын 30 ны өдрийг хүртэл хугацаанд хаах шийдвэр хэвээр үргэлжилж байгаа бөгөөд чиглэл ирсэн даруйд захирамжийг цуцлан үйл ажиллагааг нээх боломжтой гэсэн хариулт өгсөн юм. Орхон аймагт 8 фитнэсс клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр төвүүдийг нээж өгөх хүсэлтийг Баян-өндөр суманд хандан өргөдөл хүсэлтээр дамжуулан хүргэсэн байна.Тиймээс чиглэл ирсэн даруйд фитнэсс, саун ,амралтын газрын үйл ажиллагааг нээнэ 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Макс спинингийг ажиллуул бал хэрэгтэй байна нөгөө 2 манай зайг нь бариад загвараа өгөөд ажиллуул болмоор юм

Сийлэгмаа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.