Танилц: Эрдэнэтэд эдгээр эрхэмүүд "2020" оны сонгуульд нэр дэвшинэ
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өөрчлөсөнөөр 2020 оны УИХ-ын сонгууль өөрөө бие даасан тусгаарлан хуульчилсан хэлбэрээр явагдах онцлогтой сонгууль болох юм.
26 том тойргоос 76 гишүүнийг сонгох хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэл мандатын тоогоор хүн дугуйлна гэсэн үг. Дээрх тогтолцооны нэг шүүмжлэлтэй тал нь нэг намын журамт нөхөд хоорондоо өрсөлдөх, мөнгөтэй, нэр хүндтэй нэг нь сурталчилгаагаа түлхүү явуулах магадлал өндөр
Нөгөө талаас давуу тал нь улсын төсөв олон жижиг тойрогт, багахан чимхлүүр ажлуудад хуваагдаж аманд ч үгүй, хамарт ч үгүй алга болохгүйгээр томоохон бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулагдах боломж нээгдэнэ.2 хүрэхгүй сарын дараа УИХ –ын ээлжит сонгууль болох гэж байна. Хүссэн хүсээгүй сонгуулийн өмнөх үйл явц Монгол улсын өнцөг булан бүрт өрнөж байна. Олон нийт ч энэ сэдэвийг хэдийн сонирхоод эхэлжээ. Өмнөх нийтлэлдээ бид Орхон аймгийн АН –аас нэр дэвшихээр горилж буй эрхэмүүдийг танилцуулсан бол энэ удаа бид Эрдэнэтийг тойрон эргэлдэж чимх чимхээр “усалж” буй зарим эрхэмүүдийг танилцуулж байна.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан түүний хувьд Эрдэнэтэд шинэ хүн биш өнгөрсөн 2016 онд сүр дуулиантай ирж эцэст нь ялагдал хүлээгээд буцахдаа Эрдэнэтчүүдийг “АЗГҮЙ” хүмүүс хэмээн бухимдалаа тайлж өвдөг шороодсон сэтгэлийн гуниг шаналалаа урлагын тоглолтоор тайлаад буцсан нэгэн. Тэрээр улс төрд шинэ хүн огтоос биш бас Эрдэнэтэд эргэн ирж даагаа нэхэхээр зэхэж буй. Дараагийн горилогч МАХН-аас С.Ганбаатар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Орхончууд итгэл хүлээлгэж санал өгсөны хүний тоо өндөр гарсан гэх шалтгаанаар Орхон аймаг Эрдэнэт хотыг өнгөрсөн жилээс эхлэн тойрон эргэлдэж “БИ” бараг гарчихсан хэмээн пээдгэр алхаж яваа нэгэн.
Нам ч үгүй найдвар ч үгүй юм уу? гэмээр нэг эрхэм Эрдэнэтэд эргэж ирэхээр хэдийн ам тангарагаа өгчихсөн яваа тэр хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-аас нэр дэвших үү? Аль эсвэл гэдэг асуултын гогцоо ирэх сарын 15 ны өдөр тайлагдана.Горьдлого найдвар итгэл хүлээлт үүсгээд буй нэр дэвшигчдийн прогноз эхнээсээ ийнхүү гарсаар байна. Сонгуулийн жилтэй уралдан байгуулагддаг намуудын тухайд Эрдэнэтэд сураг алдарсан АТХН-аас намын дарга Л.Гүндалай даагаа нэхээд ороод ирэх магадал өндөр “ШИНЭ” нам тэргүүтэй эвсэл ч бас хоосонгүй Л.Болд зарим жижиг намыг өөртөө нэгтгэж байгаад 2 хүн дагуулаад орж ирэхээр бэлтгэж хангаж эхэлсэн байна.
Бие даагч нарын сураг чимээ ч гарсаар тухайлбал Орхон аймгийн ХАҮТ-ын даргаар ажиллаж байсан М.Сарандаваа Уухай хөдөлгөөний гишүүн залуу энэ жил хүч үзэх сонирхолтой яваа.
2016 онд нэр дэвшсэн Ч.Бямбаа эргэж ирэх бодол өвөртлөн яваа гээд бие даагч нар нэмэгдэх нь ээ дээр нь нэмээд нам “ҮГҮЙ” гэсэн виз дарчихвал дараагийн алхамаа яах уу гэсэн олон гаргалгааг улс төрчид толгой өнгийх завгүй энэ өдрүүдэд бодон суугаа эцсийн зогсоол нь бие даах уу аль эвсэл ирэх 2024 оныг хүлээх үү? Эрдэнэт хот бол Монголд суурин хөгжсөн хоёр том аймгийн нэг. Иргэдийн амьдралын баталгаажих түвшин бусад аймгийнхнаас харьцангуй өндөр, улсын төсвийг гол бүрдүүлэгч "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ байрладаг гэдэг утгаараа бэлэн мөнгөний эргэлт сайтай хот гэгддэг. Дээр нь бусад аймаг шиг олон сумгүй учраас сонгогчдод харьцангуй чирэгдэл багатай ч гэдэг. Тэр утгаараа Эрдэнэтэд өрсөлдөгчид горилогчид их....
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 13
-
к
2020 оны 04 сарын 20
IP: 43.231.113.120
жагааг дэмжинээ
-
P.Bat chuluun
2020 оны 04 сарын 19
IP: 43.231.113.120
Jagaag demjine.
-
Delgersaihan
2020 оны 04 сарын 19
IP: 43.231.113.120
*BAASANHUUG DEMJIJ BAINA 100%
-
Delgersaihan
2020 оны 04 сарын 19
IP: 43.231.113.120
BAASANHUUG DEMJIJ BAINA
-
bi
2020 оны 04 сарын 19
IP: 43.231.113.120
3 demjinee busad n idej uuhaa l bodno doo
-
ҮХЭР
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
ТЭНЭГ ҮХЭР ЭНЭ ДООР НЭГ IP-С (IP: 43.231.113.120) НЭРЭЭ СОЛИОД БИЧИЖ ӨГЧ БАЙНА ХАХА
-
Bi
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
Sarandawaa dewshwel demjix xeregtei Erdeneted torj osson xvn shdee
-
Жу
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
Ганбаа Баасанхүү МАН-ын нэг жинхэнэ Эрлэнэтийн унаган залуу 3 асуудалгүй гарна
-
Нараа
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
Эрдэнэтээ гэсэн, эндээ ажиллаж амьдарч байсан, сайхан залуу боловсон хүчин байвал саналаа шууд өгнөө
-
Etseg duma
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
Яаж ч бодсон эрдэнэтийхээ унаган хүүхэд бие даагч хүүхдээ дэмий шдээ нөгөө хэд улс төрд гарч л байсан гараад харин юу хийлээ юу өөрчиллөөдөө
-
Тунгалаг
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
Залуу , шудрага, мэдлэг боловсролтой, нам бус Сарандавааг дэмжсэн нь дээрдээ!
-
зочин
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
ганбаатарыг дэмжинээ
-
Сүхээ
2020 оны 04 сарын 18
IP: 43.231.113.120
Гамбаагаа дэмжинээ
Сэтгэгдэл үлдээх