"Хүсэлт гаргасан иргэнд COVID-19 шинжилгээг ХӨСҮТ үнэгүй хийнэ

Гаднын зарим улс, орон тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ олноор нь COVID-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа

."Өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзвэл иргэд ХӨСҮТ-д хандаж болно"

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХӨСҮТ-ийн захиралтай биечлэн уулзаж, зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг зохицуулах үүрэг чиглэл өгсөн гэдгийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Д.Нямхүү дуулгасан бөгөөд "ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдээд буй.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-наас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдсэн билээ.

Лабораторийн шугам нэмэгдсэн учир зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо" хэмээн мэдэгдэж байсан юм.

Иргэд хүсэлтээрээ шинжилгээ өгч болох эсэхийг Д.Нямхүү захирлаас  тодруулахад "Иргэд өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ өгөх хүсэлтээ тавихад сорьц авч, шинжилж өгнө.

Дэлхий дахинаа аймшигтай юм болж байгаа энэ үед шинжилгээ өгөхөд үнэ төлбөр байхгүй. Бүр болохгүй бол холбогдох утсаар дуудаж, шинжилгээ өгч болно" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.