О.Баасанхүү: Би МАХН-аас албан ёсоор гарч байна. Аль намд орохоо ирэх Лхагва гарагт шийдэх болно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр “Миний бие МАХН-аас албан ёсоор гарах өргөдлөө Н.Энхбаяр даргад хүргүүлсэн. Мөн тус намаас Баянзүрх дүүргийн хариуцсан Ц.Оюунбаатар даргад өргөдлөө хүргүүлсэн. 

Яагаад намаас гарах болсон бэ гэхээр сонгуулийн тухай хуулиар дөрөвдүгээр сарын 24-н гэхэд бие даагчид мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх хугацаа дуусна. Хоёрдугаарт, хэд хэдэн намуудад ипотекийн зээлийн хүүг буулгах, хүчингийн гэмт хэргийн ялыг чангатгах асуудал тавьсан. Ингэхэд зарим намуудаас тодорхой санал ирүүлсэн. Тухайлбал, Үнэн ба зөв намаас “Таны саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Аль намд орох шийдвэрээ би ирэх Лхагва гарагт гаргана. 

2017 онд МАХН-аас намайг хөөсөн тухай мэдэгдэл хийсэн. Манай намын дүрэмд хэн нэгнийг хөөдөггүй. Хоёрдугаарт, МАХН-д 114 мянган хүн санал өгсөн. Тийм учраас дөрвөн жилийн хугацаанд МАХН-ыг УИХ-д суудалтай байлгах нь миний үүрэг байсан. Хэсэг хүмүүсийн мэдэгдлээр намаас явах боломжгүй учраас албан ёсоор МАХН-аас гараагүй гэдгээ хэлж байсан. Өнөөдөр нэгэнт намууд сонгуульд оролцох нь тодорхой болсон учраас эдгээр сонгогчид надад гомдохгүй байх. 

МАХН-ын жирийн гишүүд, үзэл баримлал нь таалагдаагүй учраас гарч байгаа юм биш. Сонгуульд зайлшгүй орох шаардлага байгаа учраас гарч байгаа юм. Яагаад гэвэл Орхон аймаг Эрдэнэт хотод би амласан зүйлүүдээ очиж тайлагнаж, тайлбарлах ёстой. 

Дээр нь МАНАН мафийн эсрэг гэчихээр шинэ МАНАН бий болгосон. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн захиалагчийг өнгөрөгч наймдугаар сард баривчлах гэж байхад нь томоохон дуулиан гаргаж, тагнуулын ажилтнуудыг шалгаж эхэлсэн. Хэн захиалагч байсан бэ гэдэг дээр ард түмэн асуулт нэхэж байна. 

Хамгийн олон удаа олонх болж байсан МАН-ын Хууль зүйн сайд нь энэ хэргийн захиалагчийг олж чадахгүй байна. Тиймээс улс төрд дахин орж, Эрдэнэтчүүдэд мэдээлэл өгч байх хэрэгтэй байна. 

Би хэдийгээр намаасаа гарч байгаа ч гэсэн МАХН-ын удирдлагууд, жирийн гишүүддээ сонгуульд нь амжилт хүсье. 

Би АН-ын удирдлагуудад хэрэв Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж зэрэг хуучны, хэл амтай байгаа хүмүүсээ улс төрд оруулахгүй гэх юм бол ардчиллын төлөө явахад болохгүй юм байхгүй гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл 1994 онд С.Зориг агсан философийн танхимд надад АН-ын үнэмлэхийг гардуулж байсан. 2014 онд Г.Зориг гэдэг хүн надад Эрдэнэт хотод нэр дэвшээч гэдэг санал тавьж байсан. 

Зарим хүн 100 сая төгрөгийн хандивын тухай ярьдаг. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 саятай болох боломж гарсан. С.Ганхуяг гэдэг хүн намайг гүтгэсэн. Би түүнийг хуулийн байгууллагад өгсөн. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Хэрэв тэр хүн гэм буруутай бол хохирлоо нэхэмжилж, нэхэмжилсэн мөнгөө улс төрд хэрэглээд явах боломж бүрдэх байх" гэв. 

Эх сурвалж:Ikon.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.