Орхон аймаг: Энэ онд түгжрэл үүсгэдэг орон сууцны хорооллын дундах зогсоолуудыг өргөтгөнө

2020 онд Хотын захирагчийн алба 102 ажлын санал батлуулж, төлөвлөгөөний дагуу ажлаа эхлүүлсэн. Эдгээр ажлуудад хотын автозамтай холбоотой чамлахааргүй ажлууд багтсан байна .Тухайлбал даац муутай замын ус зайлуулагчийг өнгөрсөн жилээс сольж энэ онд 97 ширхэгийг хийхээр үндсэн ажилдаа тусгажээ.

Түүнчлэн  аймгийн Замын Цагдаагийн хэлтэстэй зөвшилцөн, осол аваар гарч байгаа зам дээр хаалт хашлага суурилуулах ажил хийгдэж дууссан байна. Энэ ажлын үргэлжлэлийг энэ онд дахин хийнэ.Зам засварын ажлыг  хоёр жилийн өмнөөс хүйтэн аспальтаар нөхөөс хийх шинэ технологи нэвтрүүлсэн уг технологийг ашиглан дахин хийнэ. 

 Уг ажлыг хүйтний улиралд, цасгүй үед хийх боломжтой тул өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлжээ.

Орхон аймгийн тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилүүдэд огцом  өссөн түүнийг дагаад авто зогсоол толгой өвтгөж байгаа зохицуулалт шаардлагатай орон сууцны хороолол дундах зогсоолыг шийдвэрлэх үүднээс  4-р хорооллын 14-20-р байрны замын хөдөлгөөнийг чөлөөлөх зорилгоор зогсоолыг нь өргөтгөх бол . 1-р хорооллын 1, 2, 3, 5, 6-р байр, 4-р хорооллын 27-р байрны болон 14-р сургуулийн өмнөх авто машины зогсоолыг шинэчлэнэ. Түүнчлэн  Ханддоржийн гудамж буюу аймгийн ЗДТГ-аас Оросын консул явах авто зам дагуу хоёр тийш 1.5 метрээр тэлэх юм байна. Өнгөрсөн жил багуудад хэмжилт хийж, баг тус бүрт 4-5 гудамжны шороон замын засварыг хийж гүйцэтгэсэн бол энэ онд үргэжлүүлэхээр төсөвт тусгасан байна. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр "Эрдэнэт" хивсээс гэр хороолол руу явах замыг шинээр тавихаар тус тус  шийдвэрлэжээ.

Ингэснээр замын ачаалал буурах сайн талтай.Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан зам засварын ажлыг гүйцэтгэх хугацаанд  хэсэгчилэн хаах зохицуулалтыг  мөн хийх юм байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Аймгийн захиргаанаас оросын консул хүртэлх зайд ачаалал байдгүй юм.Иргэдээс санал авч байгаач.Шахаа гаргаад л өөрсаддөө

Жаргалсайхан

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хүн бүр машинтай болохоор түгжрэнэ. Трамбай явуул.

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.