Анхааруулга: Дөрөвдүгээр сард цахилгаан, ус, дулааны төлбөрт алданги тооцохгүй гэв

Сүүлийн үед сошиал орчинд сар бүрийн цахилгаан, ус дулааны төлөлтөд алданги тооцож байгаа талаар иргэд ихээр бухимдлаа илэрхийлэх болсон. Үүнд хангагч байгууллагын зүгээс иргэд цахилгаан, ус дулааны төлбөрөө сар бүр хугацаандаа төлөөд явбал алданги тооцож ийм асуудал үүсэхгүй, хугацаанд нь төлж хэвшүүлэхийн тулд алданги тооцдог гэх тайлбарыг өгөөд байгаа.

Харин иргэдийн зүгээс төлбөр төлөх хугацааг нь тодорхой сайн мэддэггүйгээс болоод алданги тооцуулдаг, мөн хугацаанд нь төлөөд байхад цахилгаан, ус дулааны төлбөр сар бүр нэмэгдэж байна гэж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Харин өнөөдөр “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-иас зөвхөн энэ дөрөвдүгээр сард цахилгаан, ус дулааны төлбөрт алданги тооцохгүй гэдгийг мэдэгдлээ.

 

    Иргэд сар болгоны 24-нөөс дараа сарын 10-ны дотор цахилгаан, ус дулааны төлбөрөө хугацаанд нь төлсөнөөр алданги тооцуулахгүй байх боломжтой. Мөн орон гэрээ удаан хугацаагаар орхиж явах тохиолдолд “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-д заавал мэдэгдэж байх шаардлагатай. Хэрэв мэдэгдээгүй явсан тохиолдолд өмнөх саруудын хэрэглээний дүнгийн дунджаар нь тооцдог байна.

Сэтгүүлч: Б.Соёл-эрдэнэ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.