Орхон аймаг: 1000 орчим ААНБ-ын  20,000 мянган иргэн НДШ-ээс чөлөөлөгдөнө

“2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаатай НДШ-ээс чөлөөлөх хууль батлагдсан. НДШ-ээс чөлөөлөх, ажилчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хууль дээрх хугацаанд хэрэгжинэ. Хувийн хэвшлийн бүх ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай ААН, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн болон хувийн хэвшлийн бүх их дээд сургууль, тэдгээрт ажиллаж байгаа даатгуулагчид, төрийн бус байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид энэ хуулийн үйлчлэлд хамаарч, НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөгдөнө.

Улсын хэмжээнд 42 000  аж ахуйн нэгж, байгууллагын 679 800 ажилчин  нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол манай аймгийн хэмжээнд 2000 гаруй ААНБ үйл ажмллагаа явуулдагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 1300 ААНБ- тайлангаа тогтмол өгдөг байна. Манай аймгаас тооцоолсноор 1000 орчим ААНБ-ын  20,000 мянган орчим иргэнд энэхүү дэмжлэг тусламж олгогдоно.

Дээрх хуулийн дагуу сайн дураар даатгуулагч НДШ-ээс сарын 56 мянга 700 төгрөгөөс чөлөөлөгдөнө.

ААН, иргэний 2020 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд урьдчилан төлсөн НДШ-ийг буцаан олгохоор болж байна.

ААН, байгууллагууд НДШ-ийн төлөлтийнхөө сар бүрийн тайланг дараа сарынх нь 5-ны дотор ирүүлдэг. Тиймээс тавдугаар сарын 5-ны дотор тайлангаа цахимаар ирүүлсэн байх учиртай. Энэ тайланг үндэслэж, дээрх хэлсэн дөрвөн категорийн ААН, байгууллага шаардлага хангаж байгаа бол НДШ-ээс чөлөөлөгдөнө.

Бүх хувийн хэвшлийн байгууллагыг үйл ажиллагаа нь доголдсон гэж үзэж НДШ-ээс чөлөөлнө. Ямарваа нэгэн байдлаар ашигтай ажилласан гэдгээр нь ялгавартай хандахгүй гэсэн байр суурьтай байна.

Улсын хэмжээнд 1.1 сая ажиллагсад бий. Үүний 200 мянга нь төсвөөс цалинждаг. Үндсэндээ нийт ажиллагсдын 75 хувь нь НДШ-ээс чөлөөлөх хуульд хамрагдаж байна.

НДШ-ийн өртэй ААН нэгжүүд дээрх хуульд хамрагдахгүй гэсэн асуудал байхгүй. Өмнө нь НДШ-ийн өртэй байна уу гэдэг асуудлаас үл хамаараад онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад бүх хувийн хэвшлийн ААН хамаарна. Өмнөх өрнөөс хамаараад хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн асуудал байхгүй. Харин Засгийн газар энэ хуулиас гадна НДШ-ийн өртэй байгаа ААН-үүдэд хугацаанд төлөөгүй байгаа НДШ-ийн төлөлтөд хүү бодохгүй гэсэн хуулийн өөрчлөлт орсон" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.