Хөнгөлөлттэй эм авах иргэд урт дараалалд зогсохгүй байх журам батлаж цэгцлэх ажил хийгджээ

Сар бүрийн эхэнд олгодог хөнгөлөлттэй эм худалдан авах иргэд энэ сарын 2-нд эмийн сангуудад урт дараалал үүсгэсэн. Учир нь “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Өрхийн Эрүүл мэндийн төвүүд цахимаар хөнгөлөлттэй эмийн жорыг бичсэн. Ингэхдээ нэг иргэнд нэг эм олгохоор зохион байгуулалт хийсэн ч эм авах иргэдийн тоо өмнөхөөсөө 3-4 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, цахимаар бүртгэх явцад нэг айлын дөрвөн гишүүн тус, тусдаа бүртгүүлсэн байжээ. Энэ мэтчилэн эм авах иргэдийн тоо нэмэгдсэн мөн эмийн сан бүрт хөнгөлөлттэй эмийн санхүүжилт өөр, өөр байдгаас зарим нь нэг өдрийн дотор  дуусч бусад эмийн санд нь дараалал үүссэн байна. 

Орхон аймагт 59 эмийн сан байдгаас 28 нь хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх эмийн сангуудад 400 мянгаас 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог байна. Бага санхүүжилт авсан эмийн сангийн эм богино хугацаанд дуусдаг нь бас асуудал үүсгэдэг байна.

Тиймээс аймгийн Засаг дарга Д.Батлут ЭМГ, БОЭТ, ӨЭМТ, НЭМТ-ийн удирдлага болон эмийн сангуудын төлөөллийг хүлээн авч уулзан үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхээр уулзалт зохион байгуулж  эхний ээлжинд  “Ажлын хэсэг” байгуулж мэдээллээ нэгтгэн зохион байгуулалтын ажлыг эрэмбэлэхээр болсон. Иргэд хөнгөлөлттэй үнээр олгодог эмээс даралт болон зүрх судас, уналт, таталт,  хавдар, элэгний В вирусний эсрэг эм түлхүү авдаг байна. Сүүлийн жилүүдэд хөнгөлөлттэй эмийг оршин суугаа хаяг харгалзахгүйгээр иргэдэд  олгосон нь зарим бэрхшээлийг үүсгэжээ.

Иймд цаашид алслагдсан багуудад эмийн сангийн хүртээмжийг нэмэх, ЭМДС-аас олгодог санхүүжилтийг тэгш хуваарилах, эмийн сангууд дууссан эмийн жагсаалтаа ӨЭМТ-д шуурхай мэдээлэх зэрэг санал гарлаа. Тиймээс Засаг даргын захирамжаар байгууллагдсан ажлын хэсгээс гарсан шийдвэрийн хүрээнд 

Сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн цахим жор бичилт хийгдэх 

Нэг  эмч өдөрт 20 цахим жор бичилт хийх 

 Сард өрхийн эмч 80-90 цахим жор бичих
Сард нэг өрхийн 1-2 хүнд хөнгөлөлттэй эм олгох жор бичих 
 Эмийн жорын дундаж хөнгөлөлт 25.800₮.
 Өрхийн эмнэлэгүүд  хуваарилагдсан эмийн сан руу үйлчлүүлэгчээ илгээнэ.

 Хөнгөлөлттэй эм олгодог эмийн сангуудын  санхүүжилтийг  ижил  тэнцүү хуваарилсан.
Зөвхөн тухайн хүнд эмчийн бичсэн онош эмчилгээний заалтыг үндэслэн  амбулатор үзлэгийн  картны тэмдэглэл шалгаж  цахим жор бичих зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн байна.

Ирэх 5-р сарын эмийн хөнгөлөлт олголтонд  эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах үүргийг мөн хүргүүлсэн байна.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.