Маргааш: "Тавдугаар сарын 1 нд" ААН-үүд хямралын эсрэг томоохон жагсаал болно

Эрх баригчид зөвхөн сонгуулийн оноо цуглуулж, бусдад таалагдах гэж асар их мөнгийг үр дүнгүй цацаж буй нь эцэстээ олон ААН байгууллагын үүд хаалгыг нь барьж эхэллээ хэмээн ААН-ын төлөөлүүд илэрхийлсээр байна. Харин үүний оронд бизнесээ, хувийн хэвшлийнхнээ, аж ахуйн нэгжүүдээ хамгийн сайн мэддэг МҮХАҮТ-д хямралын эсрэг авах арга хэмжээг удирдах эрх мэдэл олговол илүү сайн үр дүнд хүрэх байх. COVID-19 цар тахлын хөл хорионоос үүдэн эдийн засагт бий болж буй эрсдэлд тооцоо судалгаатай хандаж, арга замыг нь хамгийн бодитой тодорхойлж буй байгууллага бол өнөөдөр танхим л байна. Улс төрийн үзэмжээр бус, бизнесийн зарчмаар асуудалд хандаж, ажлын байрыг хадгалах боломж, гарцыг ажил хэрэгчээр эрэлхийлж байгаагаас нь үүнийг харж болох юм. Мөнгөний бодлогын хүүг бууруулахыг удаа дараа шаардаж, 2020 оны сонгууль угтсан төсвийг тодотгох учиртайг МҮХАҮТ үргэлж сануулж буй. Бодлогын хүү хоёр нэгж хувиар буурч, есөн хувь болов. Харин төсөвт өөрчлөлт гарсангүй. Төр данхар зардлаа танахгүй байгаа нь хямралыг улам хурцатгахаар байна. Засгийн газрын гаргаж буй шийдвэрүүд ажлын байрыг хадгалах, борлуулалтын орлогыг нэмэхэд бус зөвхөн иргэдийн саналыг худалдаж авахад чиглэх болов. Танхимын зүгээс таван багц бүхий 21 санал хүргүүлсэн боловч хариу санал болгосон шийдэл нь зөвхөн улс төрийн хожил, сонгуулийн ялалт руу хазайжээ. Өөрөөр хэлбэл, иргэдээ ажилтай, орлоготой байлгахад бус нүд хуурах төдий арга хэмжээ авсан болоод өнгөрлөө.

Ажлын байрыг хадгалж, ажил олгогчдыг дэмжихийг шаардаж, МҮХАҮТ-аас ажил олгогч бүхий л аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, ажиллагчдыг хамруулсан томоохон жагсаалыг тавдугаар сарын 1-нд зохион байгуулах гэж байна.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хорио цээрийг Засгийн газар  нэгдүгээр сарын 27-нд тогтоосноос хойш долоо хоногийн дотор МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, 1,100 компанийг хамруулсан судалгаа хийж, эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай талаар маш тодорхой саналууд гаргасан. Удалгүй 1,500 ААН-ийг хамруулж дахин судалгаа хийсэн бол хамгийн сүүлд 10,000 иргэнээс судалгаа авснаа танилцуулсан. 

Уг судалгаагаар 10,000 иргэний 94%-ийнх нь орлогод хорио цээр нөлөөлсөн гэсэн бол хоёрхон хувь нь нөлөөлөөгүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл 20 хүн тутмын 19-ийнх нь амьдралд нөлөөлж, орлого нь буурчээ. Хэрэв гэр бүлийнх нь хэн нэгэн гишүүн ажлаасаа халагдахад тухайн өрх цаашид халаасандаа ямар ч мөнгөгүй, банканд хуримтлалгүй, хэрхэн амьжиргаагаа залгуулах нь тодорхойгүй. ААН-үүдийн хувьд 90 хувь нь үйл ажиллагаа нь хэдийн доголдсон. Нийгмийн даатгалын сангийн бүртгэлээр 46,000 ах ахуйн нэгж сох дутсан буюу НДШ төлөхөө байжээ.

Ийнхүү шинэ коронавирусийн халдвартай холбоотой шийдвэр гараад 100 хоног өнгөрч, нөхцөл байдал ийм хүнд болчихоод байхад Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ оновчтой, дорвитой биш байгаа тул ийнхүү жагсаал хийхээр шийдсэнээ МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдсэн юм.Энэ хүрээнд Орхон аймагт мөн тайван жагсаалд оролцох хүсэлтээ ААН-ын төлөөлүүд илэрхийлсэн байна. Орхон аймагт ажилгүйдэл сул зогсолтын улмаас бизнэс нь дампуурсан хүмүүс цөөнгүй бий.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.