Орхон аймаг: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт "ХӨЛ ХОРИО" дуустал явагдах боломжгүй

Түрээсийн орон сууцны сугалаа явуулах цаг хугцааны  талаар аймгийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн ахлагч  А.Түвшинжаргалаас тодруулга авлаа . ТОСК-аас Орхон аймагт 315 айлын орон сууц барьж түүнийг иргэдэд түрээслүүлэх болон худалдан борлуулахаар болсон.Энэ ажил сүүлийн 4 жилийн хугацаанд үргэлжилж багагүй хугацаанд хүлээлт үүсгэсэн.

 Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нээс нэг сарын хугацаанд иргэдийн өргөдлийг хүлээн авч нэгдүгээр сардаа багтаан түрээслүүлэх иргэдээ сонгон шалгаруулахаар төлөвлөсөн ч барилга бүрэн ашиглалтанд ороогүй мөн тухайн хугацаанд  шинэ төрлийн корововирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийн үйл ажиллагааг түр хориглосон "ХӨЛ ХОРИО" тогтоосоны улмаас олон нийтийг хамруулсан  сугалааг явуулах боломжгүй болсон. Хорио, цээрийн дэглэм цуцлагдсан даруйд сугалаа явуулах зар мэдээллийг олон нийтэд хүргэх юм байна. Нийт 1495 өргөдөл иргэдийн зүгээс ирсэн байна.

Иргэдэд түрээсээр олгох 315 айлын орон сууцны 30 хувийг нь худалдан борлуулахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 70 хувийг нь түрээсэлнэ. Түрээслэх 220 айлын орон сууц байгаа юм.

Дээрх орон сууцны барилгыг “Очир Ундраа”, гадна инженерийн шугам сүлжээг “Гурван булаг сод” ХХК барьж хүлээлгэж өгөхөд бэлэн болсон бол  Гадна тохижилтыг Улаанбаатар хотын компани 5-р сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.