Танилц: МАН-аас Эрдэнэтэд нэр дэвшихээр зэхэж буй эрхэмүүд...
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль хаяанд ирсэн энэ үед нэр дэвшихээр горилж буй хүмүүс нутаг орноороо эргэлдээд
"БИ" шүү гэдгээ таниулахаар завгүй яваа хаврын халуухан өдрүүд үргэлжилсээр нэр дэвшигчдийг тодруулах өдөртэй золгох гэж байна. Бид өмнөх цувралдаа АН-аас Эрдэнэтэд нэр дэвшихээр горилж буй эрхэмүүдийг танилцуулсан бол энэ удаад
ЭРХ БАРИГЧ "МАН"-аас нэр дэвшихээр тойргоо тордож буй эрхэмүүдийг онцлох гэж байна.
Орхон хөгжил дэвшлээрээ бусад аймгаас хол илүү, хотын статустай болгож хөгжүүлэх алхам хэдийн хийгдсэн тодруулбал энэ 5-р дугаар сард Эрдэнэт хотын статусын асуудал яригдана гээд өргөн утгаараа бол Орхоны тойрог онцгой тойргийн нэг болсон. Өнөөдөр албан бусаар 120 гаруй мянган хүн амтайгаас сонгуулийн насны 71 орчим мянган иргэнтэй.
МАН-аас эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвших 16 эмэгтэйгээс нэг эмэгтэйг Орхон аймаг буюу УИХ-ын сонгуулийн 20-р тойрогт илгээхээр хэдийн товлосон бололтой. МАН-аас 2016 оны сонгуульд эмэгтэй нэр дэвшигч ирж байсан удаатай олон нийтэд төдийлөн танил болоогүй эмэгтэйчүүд Эрдэнэтэд ирээд өвдөг шороодоод буцдаг.
Нэг ёсондоо эрчүүдтэй хамт тулалдаад эцэстээ ялагдал хүлээдэг гэх үү дээ. Юутай ч энэ удаагийн сонгуульд МАН-аас дахин нэг эмэгтэйг илгээхээр шийдсэн байна. Тэд эмэгтэйчүүдийн байгууллагаар овоглодог бүсгүйчүүд тодруулбал "НАМЭХ"-ны орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч С.Оюунбилэг, МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар юм.
Эрдэнэтчүүдэд танил бус танигдаж ч амжаагүй энэ хоёр эмэгтэйгээс нэгийг нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх нь тодорхой болчихсон. Цаашлаад "ТОМРУУЛЖ" харвал МАН-аас Эрдэнэтэд таамаглаж байсан зочдоос гадна гэнэтийн горилогчид гараад ирлээ. Түүнийг нэг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж "Хан- уул" дүүрэгт нэр дэвшихээр яригдаж байгаа ч Эрдэнэтэд зочлох магадлал өндөр хувьтай байгаа түүнийг төв нам дэмжээд ирвэл аймгийн намын хорооны гишүүд үг дуугүй гараа өргөх үүрэгтэй.Өнгөрсөн 3 жил 3 гишүүнийхээ 2 ыг нь алдчихсан Эрдэнэтчүүдтэй эрвийх дэрвийхээрээ ажилласан "ББ" буюу Б.Бат-эрдэнэ эцсээ хүртэл Эрдэнэтийг услахаар шийдсэн бас болоогүй нэр дэвшинэ гэдгээ ч зарлачихсан яваа.
Сүүлчийн том хөзөр бол Орхон аймгийн засаг дарга Д.Батлут түүний нэр хүнд Эрдэнэтчүүдийн дунд өндөр яваа өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол улсын шилдэг аймгаар 3 ч удаа шалгарч хүний хөгжил рүү хандсан ажлуудаараа онцгойрсон сайн муугаар хэлэгдсэн ч өглөгч тусархуу даргаар "ТОДРООД БУЙ" түүнийг Эрдэнэтээсээ нэр дэвшээсэй гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсчихсэн. МАН-аас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдэд нэг том шалгуур тавьж буй энэ бол олон нийтийн хүлээн зөвшөөрсөн "УЛС ТӨРЧ" байх энэ ч утгаараа рейтинг тогтоох судалгааг явуулсан гэх мэдээлэл бий.
Шат шатны судалгаанд ам сайтай дүн тавиулсан "ЗАСАГ ДАРГА" энэ удаагийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байна. Шар, хар муур орчихгүй л бол тэрээр өрсөлдөх эрхээ авах болзолоо хэдийн хангачихсан.
Эрдэнэт хот 3 мандаттай МАН-аас 3 хүн өрсөлдөнө намууд нэр дэвшигчдээ тодруулж олон нийтэд танилцуулахад ердөө 10 хоногийн хугацаа үлдээд байна.
Т.Атарбаяр
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 11
-
Зочин
2020 оны 05 сарын 15
IP: 43.231.113.120
Батлутаа зүгээр л зайлдаа
-
Гангаа
2020 оны 05 сарын 07
IP: 43.231.113.120
Яанаа Батлут ичээсэй.
-
0к0
2020 оны 05 сарын 07
IP: 43.231.113.120
Эрдэнэтийн махан толгой архичинуу????????
-
Орхон
2020 оны 05 сарын 06
IP: 43.231.113.120
Бат-Эрдэнэ гэх энэ залуу гарнаа гишүүдээсээ илүү юм хийсэн хүншдээ амжилт
-
ttuna
2020 оны 05 сарын 06
IP: 43.231.113.120
Bat Enkh yasiin yuun baahan uran saihanchid ve garahgui shde Bat enkhiigee demjeech sayiin 4 jil gishuunees ch iluu ajillalaa shd
-
Зочин
2020 оны 05 сарын 05
IP: 43.231.113.120
Батлут, Бат-Эрдэнэ нар ер нь бол гарах цаг нь болсон дэмжиж байгаа
-
зочин
2020 оны 05 сарын 05
IP: 43.231.113.120
Батлуь бол гарна аа гарна арай дээр
-
bataa
2020 оны 05 сарын 05
IP: 43.231.113.120
BATLUT AAR yu hiiiihev dee
-
Dorj
2020 оны 05 сарын 05
IP: 43.231.113.120
Нямка дэвшинэ гэвэл Номт ирээд сайхан Сонгууль болно
-
Erdenet
2020 оны 05 сарын 05
IP: 43.231.113.120
Zasag Dargaa demjinee, yaj ch bodson Oron nutgaa bodoj bna, zaluu humuus als ireeduid beltgegdej bhad gemgui ,
-
Х
2020 оны 05 сарын 05
IP: 43.231.113.120
Батлутаар юугаа хийхэв
Сэтгэгдэл үлдээх