Орхоны тойрогт Н.Номтойбаяр өшөө авахын тулд нэр дэвших юм биш биз...

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Номтойбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос “хонзон” авахаар шийджээ. Тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо  Ц.Нямдоржийн өрсөлдөх тойрогт нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Энэ тухай Н.Номтойбаяр “Биеийн амрыг бодож би Дорнод руу явахгүй. Харин Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж би Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Би шийдчихсэн” хүн хэмээн мэдээллэв.

Түүний тайлбарласнаар Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх ажлыг гардаж хийсэн хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гэлээ. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд даргалах нь эрх ашгийн зөрчил үүсгэсэн гэж мэдэгдээд буй.

 Нэг талаас амлаж аваад буй  сайд Ц.Нямдорж сайд Хан уул дүүрэгт нэр дэвших эсэх нь тодорхойгүй  Орхон аймгийг онилсон тухай дуулдах болсон.  Иймээс Н.Номтойбаяр Орхон аймагт ирэх шаардлага үүсээд байна. Түүнчлэн  тэрбээр өмнө нь Оксфордод доктор хамгаална гэж мэдэгдэж байсан ч энэ удаа худлаа болж байх шиг энэ удаагийн сонгууль өшөө авалтаар дүүрэн нэгнээ татаж унагаах ажлыг гардан хийх тулаан болох шинжтэй. Босоо С.Ганбаатрыг О. Баасанхүү амласан гээд Орхоны тойрогт олон дайралтууд ирэх бололтой.Ц.Нямдорж сайд Орхончуудад Номтойбаярыг дагуулаад ирэх үү  үгүй юу гэдгийг  5-р сарын 15 ны өдөр харах үлдлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

Номтой хүү намаасаа гараад Эрдэнэтэд ирж үзвэл дэмжих хүн байлгүй яахав.

Хойд-Гойд

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Энэ 2 хэн нь ч гарахгүй хаана ч байсан

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.