Хөнгөлөлттэй үнээр эм авах иргэд энэ удаа "ӨРХИЙН" эмнэлэгүүдэд урт дараалал үүсгэлээ

Сар бүрийн эхэнд олгодог хөнгөлөлттэй эм худалдан авах иргэдийн оочер дараалал дахин эмх замбараагүй байдал үүсгэлээ.Энэ удаа эмийн сангийн гадаа биш өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал үүсч иргэд гаргасан шийдвэрт дахин зохицуулалт хэрэгтэй байгааг учирлав. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Өрхийн Эрүүл мэндийн төвүүд цахим болон өрхийн төвөөрөө дамжуулан  хөнгөлөлттэй эмийн жорыг бичихээр төлөвлөсөн. 

Ажлын хэсэг байгууллагдаж хэд хэдэн зохицуулалт хийсэн ч урт дарааллыг багасгаж чадсангүй.Тухайн зохицуулалтыг хийхдээ нэг өрхийн эмч өдөрт 20 -оос доошгүй удаагийн бичилт хийх бөгөөд сард нэг эмч 80-90 жор бичилт хийх хувиарлалт  гаргасан ч иргэд олноороо хөнгөлөлт авах хүсэлтээ илэрхийлж үүрийн таван жингээр оочерлан дугаарлалт бөөгнөрөл үүсгэн бухимдав.

Орхон аймагт 59 эмийн сан байдгаас 28 нь хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх эмийн сангуудад 400 мянгаас 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгодог байна.

Бага санхүүжилт авсан эмийн сангийн эм богино хугацаанд дуусдаг нь бас асуудал үүсгэдэг тиймээс тэнцүү хуваариалт хийх шаардлагатай тул санхүүгийн хувьд тэгш байх шийдвэр гаргажээ.

Гэвч иргэд энэ зохицуулалтыг буруушааж нэг дор бичилт хийж өгөх хэрэгтэй хэмээн бухимдав. Эндээс харахад эмийн хөнгөлөлт авах иргэдийн тоо 3-4 дахин нэмэгдсэнтэй холбоотой нөгөө талаас өрхийн эмнэлэг урьдчилан бичилт хийдэг байсныг өөрчлөж журмаар сар бүрийн эхэнд тогтоосон тоогоороо бичилт хийсэн нь дахин өрхийн эмнэлэгүүдэд дараалал үүсгэх болсон шалтгаан  хэмээн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хэлж байна.

Эмч нарт оноож өгсөн иргэдийн тоо бага эмийн хэрэгцээ өөрөө өндөр болсон учир эрэлт ихтэй байгааг иргэд хэллээ.Иймээс дахин зохицуулалт хийж өгөхийг хүссэн юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.