УОК: Сургалтын төвүүд ариутгал, халдваргүйжүүлэлтээ мэргэжлийн, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар хийлгэх ёстой гэв

 "Өчигдөр УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл өгөхдөө  Курс, дамжаа болон сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад ЭМЯ, Шуурхай штабаас тодорхой зөвлөгөө, албан бичиг хүргүүлж ажиллах болсныг сануулсан юм. 

Учир нь хоёр сар гаруйн хугацаанд сургалтын үйл ажиллагаа улс орон даяар зогссон тул анги танхимын бэлэн байдлыг хангуулах, сургалт явуулж буй хүмүүс өөрсдөөсөө хамаарах зүйлсийг хийх шаардлагатай байна. Сургалтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдаагүй удсан тул сайтар цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагаар хийлгэсэн байх ёстой. 

Ингэснээр тухайн сургалтын төв нээгдэх анхан шатны бэлтгэл хангагдах юм. Энэ талаар ЭМЯ, МХЕГ, ОБЕГ-ын веб сайтуудад урьдчилсан анхааруулгыг тавьжээ.

Мөн сургалтын байгууллагууд сургагч багш нартаа зөвлөмж, албан бичигтэй нэг бүрчлэн танилцуулах хэрэгтэй. Тухайн сургалтын байгууллагууд сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэх юм байна.

Эхний ээлжид суралцагч хоорондын зай нь 1.5 метр, 10 хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын газруудыг зөвшөөрч байгаа. 

Дараа нь холбогдох арга хэмжээнүүдийг хэрхэн авч ажилласан талаар шалгалт хийх бөгөөд  сануулсаар байхад  бэлтгэлээ хангаагүй бол үйл ажиллагааг түр зогсоохыг анхааруулж байна" хэмээн мэдэгджээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.