Ирэх 10 жилд хамгийн ирээдүйтэй мэргэжлээр СУВИЛАГЧ, ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР тэргүүлж байна

Энэ жил манай улсад 28,567 сурагч арванхоёрдугаар ангиа төгсөнө.

2020 оны нэгдүгээр сараас хойш дэлхий нийтээр тархаад буй COVID-19 халдвартай холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жил төгсөж буй тус сурагчдын хувьд онцлог жил болж буй. Тухайлбал,

Сурагчдын хувьд тун удахгүй ирээдүйд хэн байх, юуны төлөө амьдрах ёстойгоо зүйлийн нэг болох мэргэжлээ сонгох агшинтай нүүр тулна. 

Энэ шийдвэрийг гаргахад өөрийн хүсэл сонирхол, авьяас, эцэг, эхийн зөвлөгөөнөөс гадна чухалчлах бас нэг зүйл нь цаг минутааар хувьсан өөрчлөгдөж буй эдийн засгийн хөгжил, техник, технологийн хөгжил, нийгмийн аж байдлыг харгалзан үзэх, түүнтэй уялдуулах нь чухал болжээ. 

Иймээс Монгол Улс болон олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил ойрын жилүүдэд эрэлттэй байх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

2020 онд хөдөлмөрийн зах зээлд 72.7 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. 

Энэхүү эрэлт нь нийт ажиллагчдын тоог 6.3 хувиар өсгөх боломжтой болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс хийсэн "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт"-ийн судалгаанд онцолжээ. 

Зураг 1. 2020 оны ажиллах оны ажиллах хүчний эрэлт, салбарын ангиллаар, хувиар

 

эх сурвалж: ХНХЯ

Дээрх графикаас харвал бөөний болон жижиглэн худалдаа, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа нь 2020 оны хөдөлмөрийн зах зээлд голлох эерэг нөлөөг үзүүлэхээр харагдаж буй. Гэхдээ дээрх судалгаа нь одоогийн нөхцөл байдал буюу шинэ коронавирусийн тархалт гарахаас өмнөх дүр зураг юм. Өөрөөр хэлбэл, коронавирусийн дараа дэлхий ертөнц, эдийн засаг, бизнесүүд одоогийн нөхцөл байдлаас өөрчлөгдөх талаар судлаачид бичиж буй. 

Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газраас Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл, цаашдын хөгжлийн хандлага, тухайн салбарын ажиллах хүчний багтаамж зэргийг нэгтгэн үзэж, ирэх таван жилд эрэлттэй байх арван мэргэжлүүдийг танилцуулжээ. Үүнд, 

  1. Маркетингийн менежер
  2. Мэдээллийн технологи
  3. Өндөр зэрэглэлийн тогооч
  4.  Барилгын инженер
  5. Авто барилгын инженер
  6. Гоо сайхны мэс засалч
  7. Уул уурхайн инженер
  8. Архитектор
  9. Геологич
  10. Төслийн менежерүүд тус тус багтжээ. 

Нийгэм цаг үеэ мэдэрч мэргэжлээ сонгож чадаагүйн улмаас гарах сөрөг үр дагавар их бий. Үүний нэг жишээ нь 2019 онд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан манай улсын хэмжээнд 17.7 мянган ажиллах хүчний хомсдол бий болсон гэдгийг ХНХЯ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтаас хийсэн Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааг харуулсан. 

Мөн уг судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 81.6 хувь буюу 59.3 мянга нь 2020 оны эхний хагаст, үлдсэн 18.4 хувь буюу 13.4 мянга нь сүүлийн хагас жилд бий болох төлөвтэй аж. 

ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос тус улсын ажиллах хүч ирэх арван жилд хэрхэн өөрчлөгдөж болох урьдчилсан тооцоог саяхан гаргаж, хамгийн өндөр цалинтай 30 ажлын байрыг жагсаасан байдаг.

Уг тооцооллоос харвал ирэх арван жилд хамгийн ирээдүйтэй мэргэжлээр сувилагч, программ хангамжийн инженер мэргэжил тэргүүлжээ.  

Ирэх 10 жилд ирээдүйтэй, өндөр цалинтай 10 мэргэжил: 

  1. Мэргэжлийн сувилагч
  2. Программ хангамжийн инженер
  3. Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
  4. Санхүүгийн менежер
  5. Удирдлагын шинжээч
  6. Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
  7. Менежер
  8. Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
  9. Эмч, мэс засалч
  10. Компьютер, мэдээллийн системийн менежер 

Хүн төрөлхтөн бидний амьдарч буй энэ үе Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үе билээ. Өөрөөр хэлбэл, ур ухаан, хөрөнгийг хослуулж хөдөлмөрийн үнэ цэнийг бүтээж эхлээд буй цаг юм. Ажлыг хүн хийдэг ойлголтыг үгүйсгэж сервер, роботууд ажиллуулж буй компаниуд олноор төрөн гарч, тэргүүлсээр байгаа юм. 

ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА 

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас дэлхийн есөн бүс нутгийн 20 улс, эдийн засгийн үйл ажиллагааны 12 салбарын аж ахуйн нэгж болон ажиллагчдыг хамруулсан "Ирээдүйн ажил мэргэжлийн судалгаа"-г 2018 онд хийж, ирээдүйд бий болох ажил мэргэжил, ажиллах хүчин болон хөдөлмөр эрхлэлтэд гарах өөрчлөлтийг дараах байдлаар дүгнэсэн байдаг. 

ЖИНХЭНЭ УР ЧАДВАРЫГ ЭЗЭМШИЖ ЧАДАЖ БУЙ ЭСЭХ

Байгууллагуудын харилцаа глобалчлагдаж, бүтээгдэхүүний эргэлт тасралтгүй хурдсаж байгаа энэ үед ирээдүйн ажлын байрны ур чадварын загвар асуулт хэвээр байна.

Тухайлбал, төгсөгчид зөвхөн мэдлэг олж авах замаар ирээдүйн ажлын байранд хангалттай бэлтгэгдэж чадаж байгаа юу, бид дээд боловсролын ур чадварыг хөгжүүлэх талаар хангалттай ойлголттой болсон уу, эсвэл шинэлэг, радикал өөрчлөлт хэрэгтэй юу? гэх зэрэг асуултад хариулт өгснөөр 2030 онд ажиллаж, амьдрахад шаардлагатай ур чадварын жагсаалтыг гаргаж, аливаа ажлын байранд шаардлагатай мэргэжлийн ур чадварыг тодорхойлно. 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТӨРӨЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТ

Ажил олгогчдын 50 хувь нь ойролцоогоор 2022 он гэхэд автоматжуулалт, тэдний бүтэн цагийн ажиллах хүчийг бууруулна гэсэн хүлээлттэй. Гэхдээ судалгаанд оролцогчдын 38 хувь нь хүмүүн капиталын бүтээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй бол дөрөвний нэгээс дээш хувь нь автоматжуулалт аж ахуйн нэгжүүдэд шинэ үүрэг, оролцоог бий болгоно гэсэн хүлээлттэй байна.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал идэвхжихийн хэрээр компаниуд зэх зээлээ өргөтгөх үүднээс шинэ технологийг эрж хайн, хэрэглэгчдэд суурилсан шинэ бүтээгдэхүүний төлөө өрсөлдөх болсон нь дижитал хэрэглээг улам бүр нэмэгдүүлсээр.

Үүнээс харвал, газар нутгийн бүх бүсүүдэд, олон салбарын бизнесийн удирдагчдын хувьд хурдацтайгаар өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй шинэ эрин үеийг даван туулах, эрсдлийг удирдахад бэлтгэгдсэн ажиллах хүчний цогц бодлого, стратегийг боловсруулах шаардлагатай. 

Мөн ажиллагчдыг ажлын байрны уян хатан нөхцөлөөр хангах буюу үйл ажиллагааны төвлөрсөн байдлыг халж, зайнаас ажиллуулах боломжийг бүрдүүлэх сонирхолтой байгааг судалгаанд оролцогчид илэрхийлжээ.

Зураг 1. 2022 он хүртэлх ажлын байрны ирээдүйн чиг хандлага

 

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

  • Шинээр үүсэх болон нэмэгдэх ажлын байрууд нь цаашид буурах ажлын байруудыг нөхнө гэсэн эерэг хүлээлттэй байна.
  • Аж үйлдвэрүүдэд хэрэгцээ нь өсөх мэргэжлүүдийн ажиллагчид нь нийт ажиллагчдын 16 хувь байгаа бол 2022 он гэхэд 27 хувь хүртэл 11 пунктээр өсөх төлөвтэй буй. 
  • Өнөөгийн салбаруудын хөдөлмөр эрхлэлтийн томоохон хэсгийг бүрдүүлж буй ажлуудын тал орчим хувь нь 2022 хүртэлх хугацаанд тогтвортой хэвээр байна.
  • Хүн ба машины гүйцэтгэдэг ажлын ялгаа өөрчлөгдсөнөөр 75 сая ажил хөдөлмөрийн зах зээлээс шахагдах бол, хүн ба машин, алгоритмын гүйцэтгэдэг хөдөлмөрийн шинэ ялгаанд дасан зохицсон 133 сая гаруй шинэ ажил үүрэг бий болно. 

Эдгээр таамаглал нь дэлхийн хөдөлмөр эрхлэлтийн тоо хэмжээг илэрхийлэхэд бус харин ажил, хөдөлмөрийн шинэ ертөнц дэх ажиллах хүчний шилжилтийг хийхэд шаардлагатай стратегийг тодруулахад нэн хэрэгцээтэй аж. 
 
Зураг 2. Ажил олгогчоос ажилтанд тавих ур чадварын чиг хандлага

 

Ийнхүү Монгол Улсын болон олон улсын хөдөлмөрийн зах зээл шинэчлэгдэж байгааг дээрх баримтууд харуулж буй тул зөв мэргэжлээ сонгох нь чухал юм. Эх сурвалж: Ikon.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.