Эрдэнэт хотын статус яригдаж "ХОТ" болохоор хөөрцөглөж яваа энэ цаг үед аз дутсан  нэгэн асуудал хөндөгдөж байгаа нь Эрдэнэт хотод шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн авто вокзал барих хөрөнгө оруулалт гэнэт алга болсон явдал юм.Учрыг тодруулбал өнгөрсөн жилээс эхлэн зураг төсвийг нь гаргаж техникийн нөхцөлыг нь тодорхойлж улсын төсөвт 3,9 тэрбум төгрөг суулгаж энэ онд ажлаа эхлэхээр төлөвлөж байсан шинэ авто вокзал гэнэт байршилаа өөрчлөөд "Говь -Алтай" аймагт баригдахаар шийдэгджээ.

  Нэг ёсондоо лобби орчихсон гэсэн үг. Олон жил дуншин байж ажил хэрэг болсон уг ажлыг Төрийн бодлого зохицуулалтын газраас гэнэтийн шийдвэр гаргаж өөрчлөсөн байх талтай гэж хардаж байгаа юм. Авто тээврийн үндэсний төв Эрдэнэтэд шинээр авто вокзал барих төлөвлөгөө боловсруулан хөлөө эцтэл  гүйсэн зураг төслөө ч бэлэн болгочихсон байж гэтэл дээрээс лоббидоод "Говь алтай" аймагт барихаар шийдвэрийг гэнэт өөрчилсөн.

     Ингээд шинэ авто вокзалтай болох ажил дахин хэдэн жилээр хойшилсныг мэдэхгүй ч гартаа оруулж ирээд алдчихлаа бид...

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний гол цэг болох барилгачдын талбай өдөрт дунджаар авч үзвэл 650 орчим иргэн зорчин үйлчилүүлдэг байна.

Түүнчлэн авто вокзал дээр хот хооронд зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврүүдээс гадна зорчигдыг тосож байгаа болон үдэн гаргаж байгаа иргэд авто машинтай очдог.

Улмаар жижигхэн талбайд ямар ч зохион байгуулалтгүй замбараагүй байдал үүсэж явган зорчигчдын болоод замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдал хөндөгдөх хэмжээний үзэгдэл өдөр бүр давтагддаг.Адаглаад  нийтийн  тээврийн стандарт бүхий  зогсоол байхгүй зорчигчдын тав тухтай хүлээлгийн танхим байхгүй нийтийн бие засах газар байхгүй зэрэг нийтлэг асуудлууд энд бий.

Архангай , Өвөрхангай гээд ихэнх  аймгууд аль эрт  шинэ авто вокзалтай болчихсон. Эндээс харвал УИХ-д биднийг төлөөлж суугаа эрхэм гишүүд улаан цайм дээрэмдээд шахуу авчихсан энэ төсвийн араас  хөөцөлдөөд явчих сэтгэл дутсан нь харагдаж байна.

 

Энэ талаар албаны хүнээс тодруулахад бид чадах чинээгээрээ хөөцөлдөж явсан ч дээрээ лобби орчихсон учир энэ жил өнжөөд ирэх жилийн төсөвт заавал багтаах тал дээр анхаарч ажиллана гэв

 

Авто тээврийн үндэсний төв ажлаа сайн хийсэн ч энэ удаа алдчихлаа.Эцэстээ олон мянган хотын иргэдийн эрх ашиг хөндөгдсөн тус асуудалд эрхэм түшээд хариулт өгөх нь зүйтэй юм. Бүхэл бүтэн улсын хоёр  дахь том хот гэгддэг Эрдэнэтэд барьж байгуулахаар төлөвлөсөн шинэ авто вокзал яагаад энэ жил хойшилох болсон юуны учир төсвийг Говь алтай аймаг руу татсан гэдэгт иргэд олон нийт хариулт нэхэж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ