Б.Болороо: Ханийхаа нэрийг сэргээж чадлаа

Өнгөрсөн долдугаар сарын ихээр хөгжлийн бэрхшээлтэй  Б.Болороо бүсгүйн нөхөр А лифтний хонгилд унаж, нас барсан тухай мэдээллийг хүргэж байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж, шалга гэдэг үүрэг өгөөд байгаагаа дуулгаж байсан юм.
Тэгвэл  иргэн Б.Болороо  өөрийн фэйсбүүк хуудаснаа  “Нөхрийн задлан шинжилгээний хариу их хэмжээний согтолттой байсан гэж гарчээ. Уг дүгнэлттэй  санал нийлэхгүй байгаа бөгөөд энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж байна” хэмээн эцсээ хүртэл тэмцэж энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд явсан байдаг.

Тэрээр Сүхбаатрын талбайд гарч дуу хоолойгоо хүргэж улмаар  МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж ханийхаа нэр төрийг сэргээхийн төлөө хатуу тэмцэж чадсан.Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа ханийхаа нэрийг сэргээж чадлаа хэмээн сэтгэгдэл оруулж дараах мэдээллийг оруулсан байна.

Б.Болороо: Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан.

Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж гарсаан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү.

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА.

Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо.

БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd pok

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.