Тээврийн цагдаад ирсэн нэгэн гомдолд байрны доор байрлах гражид машиндаа архидаж улмаар хоорондоо зодолдож маргаан үүсгэж  ахуйн чанартай гэмт хэрэг гарсан тухай  СӨХ-ын жижүүрүүд дуудлага өгч арга хэмжээ авахуулахыг хүсчээ. Гэвч  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй танхайрсан асуудлыг зохицсон учир хэргийг хэрэгсэхгүй гээд явсан байна.

Хөл хорио тогтоосоноос хойш авто машиндаа архидан согтуурах байдал элбэгшсэн өглөө, өдөр, орой гэх зааг ялгаа байхгүй энэ үзэгдэл олширч байгаа тул  арга хэмжээ авч ажиллахыг оршин суугчид уг гомдлоороо дамжуулан  хүссэн байв.

Энэ бол зөвхөн хэсэг иргэдийн гаргасан гомдол биш юм. Сүүлийн жилүүдэд Орхон аймагт  авто машиндаа архидан согтуурч улмаар согтуугаар машинаа жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүд цөөнгүй  гарах болсон.

Авто машиндаа ихэвчлэн 3-4 үүлээ сууж архиддаг тэд тухайн орчиндоо бохирдол үүсгэж энд тэндгүй бие засаж тамхины иш, архины шилээ хаях зэргээр увайгүй үйлдэл үзүүлж улмаар  бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж  иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Хэдийгээр хувийн орон зай хэдий ч энэ нь архидан согтуурахтай тэмцэх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Авто машиндаа архидан согтуурч амь насаа эрсдэлд оруулсан тохиолдолууд ч гардаг.

Өнгөрсөн 2018 онд  Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Зургаадугаар бичил хорооллын тавдугаар байрны хажуугийн чингэлгүүдийн дэргэдэх хучаастай машин дотор архи ууж байсан 3 залуу  нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарч байсан юм.

Тэдний нэг нь Орхон аймгийн харьяат иргэн Э.нас барах үедээ 19 настай байв. Ихэвчлэн машиндаа угаартсан байдалтай  амь насаа алддаг энэ нь архи хэтрүүлэн хэрэглэж машины салхивчаа онгойлгоогүй улмаас болдог осол юм.

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой авто машиндаа архидан согтуурах явдал ихсэх хандлагатай болсон тул ахуйн архидалтыг авто машиндаа хийж байгаа иргэддээ хяналт тавьж тэр дундаа  иргэд олон нийтийн оролцоотой хариуцлага тооцое.
 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 2

  • Шинэ мэдээ