“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.

Нийт Орхон аймгийнхаа сувилагч, сувилахуйн албаны хамт олонд олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.

Харин Орхон аймгийн хэмжээнд төр болон хувийн хэвшилд 600 гаруй сувилагч буюу сувилахуйн мэргэжилтэнгүүд тасралтгүй ард иргэдэд сувилахуйн  тусламж үйлчилгээ үзүүлж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч,эх баригчийн жил” болгон зарлаж тэднийг дэмжих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын төр засагт уриаллаа.
 

Дэлхийн хэмжээнд 43.5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20.7 сая нь сувилагч, эх баригч байна.
 

Манай улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4 хувь нь сувилагч, 3.5 хувь нь бага эмч, 3.5 хувь нь эм найруулагч байгаагийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна.

Сүүлийн хоёр жилд сувилагч 800-1000, эх баригч 40-өөр нэмэгдлээ. Гэхдээ сувилагчийн тоог нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага хэвээр байна.
 

Монгол Улсын Засгийн газар “Сувилахуй-2020” үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн “Сувилахуй, эх барихуйн чиглэлээр 2020 онд хийх үйл ажиллагаа”-ны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
 

Энэхүү төлөвлөгөөнд сувилахуй, эх барихуйн асуудлаар улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангаж ажиллах бүтэц, нэгжийг бүх шатанд бий болгох; сувилагч, эх баригчийг тогтвор суурьшилтай ажиллуулах; шөнийн ээлжийн цагийг богиносгох, ажлын ачааллыг бууруулах; сувилагчийн мэргэжлийн сургалтын зардлыг төр хариуцах, манлайлагч, удирдагч, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, компьютер, хэлний мэдлэг олгох зэрэг асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр тусгажээ.

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос тус улсын ажиллах хүч ирэх арван жилд хэрхэн өөрчлөгдөж болох урьдчилсан тооцоог саяхан гаргаж, хамгийн өндөр цалинтай 30 ажлын байрыг жагсаасан байдаг.

Уг тооцооллоос харвал ирэх арван жилд хамгийн ирээдүйтэй мэргэжлээр сувилагч, программ хангамжийн инженер мэргэжил тэргүүлжээ. Эндээс харахад сувилахуйн чиглэлээр суралцах нь дэлхийд энэ мэргэжил улам үнэ цэнэтэй болж буйг илтгэж байгаа юм. 

Олон улсад энэ өдрийг угтан олон талд арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд Монгол улсад сүүлийн жилүүдэд уг өдөрт зориулсан төрөл бүрийн нэгдмэл арга хэмжээнүүд цөөнгүй зохион байгуулжээ.Энэ жилийн тухайд цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг цуцлажээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ