C°/C°
БНСУ-д коронавирусын халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан сургуулийн хичээлийг
дахин долоо, долоо хоногоор хойшлууллаа.
Ингэснээр энэ сарын 13-нд эхлэх байсан ахлах ангийн хичээл 20-ноос эхлэхээр болж байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д коронавирусын 35 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 10909 хүн халдвар авснаас 9632 хүн эдгэн гарч 256 хүн нас бараад байна.
Итэвон дүүргийн архины газраар явсан иргэнээс халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна.
Одоогийн байдлаар 86 хүнд халдварласан нь тогтоогдоод байна.
БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд үнэ төлбөргүй коронавирусын шинжилгээнд хамрагдах боломжтой.
Ямар нэгэн шинж тэмдэг илрэх юм бол та бүхэн 1339 дугаарлуу залгах юмуу харъяалагдах эрүүл мэндийн төвдөө хандаарай.
Хууль бус иргэдийг албадан буцаах арга хэмжээ авахгүй учраас санаа зоволтгүй шинжилгээнд хамрагдах боломжтой хэмээн Эрүүл мэнд халамжийн яамнаас нь мэдээллэсэн байна.






СЭТГЭГДЛҮҮД /0/