C°/C°
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж цахим Бага хурлаа товложээ.
Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 10-16-ныг дуустлах хугацаанд явуулж буй. Тэгвэл МАН нэр дэвшигчдээ тодруулах Бага хурлаа тавдугаар сарын 16-ны 10:00 цагт эхлүүлэхээр товложээ.
Бага хурлын 357 гишүүний 100 орчим нь намын байрнаас, бусад нь 5-6 газарт хуваагдан цахим хуралд оролцох юм байна. Орхон аймгаас МАН-ын бага хурлын 10 гаруй гишүүний төлөөлөл бий. Тэд энэ удаагийн бага хуралд оролцож нэр дэвшигчидэд саналаа өгнө.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
СЭТГЭГДЛҮҮД /0/