УИХ-гишүүн С.Жавхлан АН-д элсэж, батламжаа гардлаа

2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдээс ганцаар УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан өнөөдөр Ардчилсан Намд элсэж буйгаа зарлан, хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр өнгөрсөн сард бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан бол ийнхүү гэнэтийн шийдвэр гаргаж АН-ын гишүүн боллоо.

АН-ын даргаас батламжаа гардаж авсныхаа дараа тэрбээр "УИХ дахь АН-ын ес дэх гишүүн болж, Их Эзэн Чингис хааныхаа өлмий дор хуралддаг, хар цагаан сүлдээ шүтэн дээдэлдэг энэхүү бүл хүмүүс дээр би нэмэгдлээ.

Ес дэх гишүүн болж бүтэн болгож байгаа энэ үйл явдалд туйлын их баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилд ганцаараа дуу хоолой маань хүрээгүй. Өөрийн үзэл санааг Монголын өргөн уудам талаар хүргэх вэ гэдэг хүсэл санаа маань хэдий хичээж, өндөр хэмжээнд өөрийгөө дайчилсан боловч санасан хэмжээнд маань хүрсэнгүй. Гэхдээ би алгуурлаж, хойш сууж, үзэл санаанаасаа ухраагүй. Өнөөдөр би олуулаа болж байгаад баяртай байна хэмээсэн юм. Түүнд намын батламжийг , АН-ын дарга С.Эрдэнэ  гардуулан өгч баяр хүргэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%