Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн талаар ээлжит мэдээллээ хийх үеэр халдвар авсан сонсогчдын биеийн байдал болон бусад асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  

- Эмч нарын хүрэлцээ хангамж хэр байгаа бол. Тусгай нислэгээр ирээд төрсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдийн биеийн байдал зүгээр үү?

- Жирэмсэн эх хоёр удаа шинжилгээ хийлгэхэд хоёулаа сөрөг гарсан. Хяналтад ороод 14 хонож байсан эмэгтэй маань өчигдөр амаржсан. Судалгаанаас харахад жирэмсэн эхээс төрсөн хүүхдэд халдвар дамжих нь бага гэдэг мэдээлэл байна. Бид эх, хүүхдийг үргэлжлүүлэн хянаж байгаа.

- Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан иргэний эхний шинжилгээ нь сөрөг гараад, давтан шинжилгээ нь эерэг гарсан. Одоо дахин тусгаарлагдаад эмчилгээндээ орсон.

- Ирж байгаа зорчигчдыг хэрхэн тусгаарлаж байгаа вэ?

- Онгоцоор ирсэн зорчигчдыг Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, Алтанбулагийн боомтод МХЕГ, ОБЕГ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд ялгаж авдаг. Хилийн нэвтрэх цэг дээр шинж тэмдэгтэй хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарладаг. Бид нар тусгаарлах байруудад авч буй хүмүүсийг нэг нэгээр нь байрлуулж байна. 

375 хүнийг өчигдөр шинжлэхэд манай хүмүүс шөнийн гурван цаг хүртэл явж шинжилгээ авсан. Зарим шинжилгээний эцсийн хариу гараагүй, шинжилгээ тандалт судалгаа үргэлжилж байгаа. Сая урьдчилсан байдлаар 18 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Хөнгөн өвчлөөд ирсэн залуучуудаа олоод эмчилж байгаа нь талархууштай хэрэг тул ард иргэд уужуу тайван хандаж, хүүхдүүдийнхээ сэтгэл санааг дэмжихийг хүсье. Хүүхдүүд эх орондоо ирээд оношлогдож байгаа нь бас учиртай. Тэдний биеийн байдал гайгүй байна. Зарим нь шинж тэмдэг нь эхлээгүй.

Өнөөдөр Истанбулын онгоц буулаа. Дахиад 179 зорчигчийг манайхан ялгаж байна. Одоогийн байдлаар эмч нар хүрэлцээтэй байна. Ачаалал нэмэгдвэл дараагийн төлөвлөлтийнхөө дагуу явна. Мөн дахиж үзэх шаардлагатай шинжилгээнүүд бий.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ халдвар нь шинэ халдвар тул нууц үе нь тодорхойгүй. 14-24 хоногийн хугацаа нь нууц үе хэмээн үзсэн учраас бид 21 хоног танддаг ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй.
 

- Эмч, ажилчдыг хэрхэн халдвараас сэргийлж байна вэ?
 

- Бидний өмнө нь захиалж авсан хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай бий. Мэдээж эмч, ажилчдаа хамгаалах нь чухал. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ