5-р сарын 12 ны өдөр үдшийн 22:00 -23:00 цагийн хооронд "Евро еко" хороолол хотхоны 11 давхар бүхий байрны 11 давхараас гурван  настай эмэгтэй хүүхэд унаж нас барсан маш харамсалтай хэрэг гарсан байна.Уг золгүй явдал гарах үед ар гэрийн асран хамгаалагч нар өөр өрөөнд байсан ба түр зуурын хариуцлага алдах үед уг золгүй явдал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Одоогоор тус хэргийг  Аймгийн ЦГ-ын мөрдөн байцаах тасаг дээр шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн золгүй явдал цөөнгүй гарах болсон тул ЦГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.Тодруулбал өнгөрсөн 2019 онд хоёр ч тохиолдолд бага насны хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан бөгөөд он гарсаар  өнгөрөгч 4-р дүгээр сард  "Оюут" баг 2-р микрийн 4 давхар байрны 2 давхраас 2 настай хүүхэд унаж хүнд гэмтсэн хэрэг гарсан юм.

Урин дулаан цаг ирсэн үед ялангуяа орон сууцны хороололд амьдардаг иргэд бага насны хүүхэддээ тавих анхааралаа нэмэгдүүлж цонхоо хамгаалалтай болгох бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүй үлдээхгүй байх,хашааныхаа ойр орчим тоглуулахгүй байх, машин замаас болгоомжлох, уяатай нохойгоо шалгах зэргийг нягтлаж анхааралаа сулруулахгүй байхыг онцгойлон сануулав.

Эцэг, эх асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас болж бяцхан охин амь насаа алдаж ар гэрт нь уй гашуу тохиолдоод байна. Иймд та бага насны хүүхэдтэй бол сэрэмжээ бүү алдаарай. 

 

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 1

  • Шинэ мэдээ