C°/C°
Орхон аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Халдварын тоо нэмэгдсэн болон Алтанбулаг боомтоор иргэд хүлээн авах, цаг агаарын онцгой байдлын талаар мэдээлэл хийлээ.
ОХУ-д хоногт 10 мянга гаруй халдвар илэрч байна. Ковид-19-ийн халдвар голомтлон гарч байгаа улсаас маргааш буюу тодруулбал энэ сарын 15 ны өдөр Алтанбулаг боомтоор дамжин орж ирж байгаа 116 хүнийг Орхон аймагт тусгаарлах гэж байна.
Эдгээр иргэдийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх эмнэлэг сувилалын байранд болон Дээдэс, Эрдэнэт, Элит зэрэг өмнө нь ажиглалт тусгаарлалт хийгдэж байсан зочид буудлуудад байрлуулан тусгаарлах юм .Эдгээр иргэдээс халдвар илэрсэн тохиолдолд Аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт эмчилэх боломжтой гэж ЭМГ-ын дарга Ц.Мөнхцэцэг мэдээллэв
Нийслэл хотод ОХУ-аас ирсэн оюутнуудын шинжилгээг зарлах үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нь тусгаарласан, хяналтад байгаа учраас иргэд сандрах хэрэггүй" гэдгийг сануулсан бөгөөд гаднаас ирж байгаа иргэдээс илрэх магадлал өндөртэй байгааг дахин онцгойлон санууллаа.Иймд ОХУ-аас ирж байгаа иргэдийг тусгаарлалтанд авах ажлыг Орхон аймагт чанга дэглэм хөл хорионы өндөр нөхцөлд зохион байгуулах ажлыг хийнэ гэв.






Ajiglaltand baigaa hvmvvsiig harj sahij baigaa hvmvvs ni gaduur tsagaan hubtsastaigaa teneed garch irj tamhilaad baij boldog yum uu anhaaraldaa abj hariutslagtai bailgaa chee
Pvvjee
2023-01-04 13:30 | 43.231.113.120