Орхон аймаг: ОХУ-аас ирсэн 61 иргэнийг тусгаарлалтанд авлаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас монгол иргэдээ Алтанбулаг боомтоор авч эхэлсэн бөгөөд өчигдөр Алтанбулаг боомтоор 205 иргэн эх орондоо ирсэн байна. 

Тус иргэдийн  эрүүл мэндийн байдалд тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж авч хяналт тавьж тусгаарлалт  ажиглалтанд дараах  байдлаар шилжүүлсэн байна.

Хоёр иргэнд сэжигтэй тохиолдол илэрсэн тул Сэлэнгэ аймагт тусгаарлалтанд авч  арван гурван  иргэнийг сэжигтэй тохиолдол байж болзошгүй гэж үзэн  "Дархан-Уул" аймагт,  тусгаарласан бөгөөд  129 иргэнийг  Баянбуурал амралтад тусгаарлалт ажиглалтанд авсан бол  61 иргэнийг Орхон аймагт тусгаарлаад байна.

Орхон аймагт өнгөрсөн шөнө иргэдийн татан авч ажиглалт буюу тусгаарлалтанд авах зохион байгуулалт хийгджээ.

Тусгаарлалтанд байх иргэдийг нэг нэгээр нь өрөөнүүдэд тусгаарлаж тогтмол хяналтанд шилжүүлсэн байна. 

Тэднийг Дээдэс зочид буудал болон Эмнэлэг сувилалын байранд ажиглалтанд аваад байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%