Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа

Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, өнөөдөр 10:00 цагаас эхлэн орон нутгийн замыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхэлж орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж, Цагдаагийн газрыг хяналт тавьж ажиллахыг захирамжилжээ.

Иргэд, малчин өрхийн утасны дугаарыг тодотгон Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний албанд хүргүүлэх, сэрэмжлүүлэг мэдээ, мэссэжийг олон удаагийн давтамжтай хүргэж болзошгүй гамшиг, эрсдлээс сэргийлэхийг сумдын Засаг дарга нартаа даалгасан байна. Мөн Дундговь аймгийн замын хөдөлгөөнийг хаасан байна.Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийг орон нутгийн замд гарахгүй байхыг Орхон аймгийн ОБГ-аас сэрэмжлүүллээ

Мөн Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг өнөө өглөө 08:00 цагаас 5 дугаар сарын 17-ныг хүртэл хаасан тухай мэдээллийг ТЦА-наас өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%