C°/C°
"Баян Өндөр" сумын засаг даргын захирамжаар олон жил орон сууцны хорооллын дунд зөвшөөрөлгүй байршиж байсан контейнеруудыг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан. Уг ажлын хүрээнд контейнер эзэмшдэг иргэдэд албан мэдэгдэл хүргүүлж зөөвөрлөх том оврын техник байхгүй тул иргэд хуулийн хугацаанд нүүлгэн шилжүүлэлт хийгээгүй байна.
Газрыг чөлөөлж иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд "Баян-өндөр" сум Уртбулаг багтай хамтран Эрдэнэт үйлдвэрийн геологи хайгуулийн ангиас тусламж хүсч техникийн асуудлыг шийдэж өгсөнөөр контейнеруудыг бага өртөг зардлаар нүүлгэн шилжүүлсэн байна.
Дээрх контейнерууд 5-р микрийн зарим байруудад 20-30 жилийн хугацаанд байршсан бөгөөд бүгд зөвшөөрөлгүй байсан байна.Газрыг чөлөөлсөнөөр тухайн орчныг ногоон байгууламжаар тохижуулах ажил хийгдэх юм байна..






СЭТГЭГДЛҮҮД /0/