Н.Сандуй: Орон гэртээ болон аялаж зугаалах нэрээр ахуйн архидалт нэмэгдэж өдөрт 30-40 хүн гэмтлийн тусламж авч байна

 Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторан, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагаа түр зогсоосон.

Мөн бусад үзвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа зогссон.  Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ахуйн хүрээнд архидан согтуурсаны улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зөрчилд, иргэд олноор  өртөж, эрүүл мэндээрээ хохирох явдал өндөр хувийн өссөн үзүүлэлттэй байна.

Ахуйн хүрээний архидалтын улмаас ахуйн бэртэл гэмтэл тэр дундаа мэсийн гэмтэлүүд цонхилж байгааг БОЭТ-ийн Гэмтэл согог судлалын тасгийн эрхэлэгч Н.Сандуй онцоллоо.

 

-Ахуйн хүрээний архидалтын улмаас гэмтэх  бэртэх явдал өссөн үзүүлэлтэй байна.Гол шалтгаан юу байна бэ?

Сүүлийн нэг сарын хугацаанд манай эмнэлэгээр үйлчлүүлж байгаа иргэдийн ихэнх хувь нь ахуйн хүрээний архидалтай холбоотой гэмтэж бэртсэн осолд өртсөн байдалтай эмнэлэгийн тусламж авч байна.

Хамгийн гол шалтгаан бол ахуйн архидалт гэр орондоо архидан согтуурах явдал энэ аймагт огцом өссөн байна. Дээр нь амралтын газрууд нээгдсэнээс хойш хамт олноороо, найз нөхдөөрөө аялаж зугаалах нэрээр архидан согтуурч хоорондоо зодолдох бие биенээ мэстэй зүйлээр гэмтээх асуудал маш их гарч байна.

Өдөрт энгийн үед хүлээн авах тасгаар 10 гаруй иргэн гэмтлийн гаралтай тусламж авдаг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж өдөртөө 30-40 орчим иргэн зөвхөн гэмтлийн улмаас яаралтай тусламж авч байна.

Бид маш өндөр ачаалалтай  ажиллаж байна гэсэн үг.

-Гэмтэл авч тусламж үйлчилгээ хүсч байгаа иргэдийг нас болоод хүйсээр нь  авч үзвэл аль нь илүү хувийг эзлэж байна бэ? Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд ахуйн архидалт өссөн.

Амралт, аялал зугаалга хийх үедээ бие биенийгээ гэмтээх мэстэй зүйлээр халдсан тохиолдлын улмаас тусламж авсан иргэн цөөнгүй бий.

Ирж тусламж авч байгаа иргэдийн бараг 70% орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа бол насны хувьд залуучууд ч байна. Ерөнхийдөө насны хязгаар алга хүйсийн ялгаа бол байна гэсэн үг энэ нь эмэгтэйчүүд зонхилон архидан согтуурч  хоорондоо зодолдох хамт уусан эрчүүдээ гэмтээх явдал гарч байна гэж ойлгож болно.

Мөн гэр бүлийн гишүүд архидан согтуурч, бие биедээ гэмтэл учруулах, найз нөхдийнхөө гэрт цугларч архидан согтуурсны улмаас зодолдож улмаар эрүүл мэндээрээ хохирч байгаа явдал нэмэгдэж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл биеэ авч явах чадваргүй болтолоо ууж улмаар биедээ гэмтэл авсан тохиолдол нэг өдөр хоёр тохиолдол эмнэлэгт хандсан энэ бол цэвэр иргэдийн ухамсар архидалттай холбоотой.

-Гэмтлийн тасагт төлөвлөгөөт хагалгаа хийгдэж эхэлсэн үү?

Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан төлөвлөгөөт хагалгааг түр хойшлуулсан байсан бид долоо хоногийн өмнөөс хагалгааг хийж эхэлсэн.

Хагалгаанд шаардлагатай эмнэлэгийн багаж хэрэгсэл бидэнд нөөц бий учраас хагалгаа хийхэд асуудал учрахгүй ээ.Манай тасагт өдөртөө 4-6 хагалгаа тогтмол ордог ихэнхдээ ачаалал өндөр байдаг.

-Иргэдэд хүргэх таны зөвөлгөө

Баар, караоке гэх мэт цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэдий ч ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байна. Үүнээс шалтгаалан өдөрт 30-40 иргэн эрүүл мэндээрээ хохирч байна.

Ихэвчлэн орон гэртээ архи ууж, агсам согтуу тавих, улмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тахир дутуу болох эрсдэлд орж байна. Тиймээс ахуйн хүрээнд бүүр тодруулбал гэр орондоо битгий архи уугаач  аялал зугаалганд явахаа зогсоогооч цар тахал гарсан ийм онц нөхцөл байдалд өөрийн эрүүл мэндэд хайртай байгаачээ.

Энэ бол зүгээр нэг вирус биш юм. Бид хэрвээ дотроо алдсан тохиолдолд эмнэлэгийн тусламж хүн бүрт хүрэх боломжгүй та амьсгалын аппаратанд ч орж чадахгүй хэмжээнд хүрнэ гэдгийг л онцгойлон санаж сэрэмжлээрэй гэж л хэлмээр байна.

Хүмүүс дэндүү өөрийн эрүүл мэнддээ хайр найргүй хандаж архинд толгойгоо мэдүүлж байгаад харамсаж байна.Иргэдийн ухамсартай байж архидан согтуурах явдалд хэмжээ хязгаартай хандаачээ гэж хэлмээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%