Орхон аймаг: ХАБЭА -ын сарын аяны хүрээнд олон талд ажлууд зохион байгуулагдлаа

     Орхон аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Аймгийн ХХҮГ-ын хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Уранчимэгтэй ярилцлаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний V дахь хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд манай  аймгийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлаасаа дурьдан танилцуулаач

ХАБЭА-н Үндэсний V дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг 6 зорилт, 61 үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгээр батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

  2018-2019 онд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөлтийн хүрээнд ХАБЭА-н зөвлөлөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтанд 982 иргэнийг хамруулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм журмыг сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх ажлын хүрээнд ХАБЭА-н  тухай 10 төрлийн шторк бэлтгэн,  7 төрлийн 1150 төрлийн зурагт хуудас, 4 төрлийн 800 гаруй гарын авлага, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн зөвлөлөөс мэдээлж байна сэдэвт сонинг тус бүр 300 ширхэгийг хэвлүүлэн түгээж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх олон нийтийн ойлголт, зан үйл, хандлагыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна

 -Зөвлөлөөс зохион байгуулдаг тогтмолжуулсан ажлынхаа туршлагыг хуваалцана уу?

Сарын аяны нээлтийн хэвлэлийн бага хурал, өдөрлөг, зөвлөгөөн зохион байгуулж, хууль тогтоомжийн ач холбогдол, агуулгыг илэрхийлсэн зурагт хуудас боловсруулан аж ахуй нэгж байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллах үйл ажиллагааг тогтмолжуулж ажилласны үр дүнд хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрх зүйн мэдлэг дээшилж байна.

Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг жил бүр Аймгийн Засаг даргын захирамж гаргуулан ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, МХГ, Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн түншлэлийн талуудыг оролцуулан зохион байгуулж, хамрагдсан Аж ахуй нэгж байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  алдаа дутагдлыг засуулж боловсруулсан хяналтын хуудсаар дүгнэдэг. Үзлэг шалгалтын явцын талаар  хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж дүнг Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хангалтгүй дүгнэгдсэн аж ахуй нэгж байгууллагуудад Албан даалгавар хүргүүлж ажилладаг.

Үзлэг шалгалтад өмнөх онд хангалтгүй дүгнэгдсэн, үзлэг шалгалтын явцад нээлттэй утсаар гомдол ирсэн  болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооноос чиглэл болгосон салбарын аж ахуй нэгж байгууллагыг хамруулдаг онцлогтой.

-ААНБ-уудын ажил олгогч нарыг чадавхжуулах чиглэлээр зохион байгуулж буй ажлынхаа талаар товч танилцуулна уу?

Ажил олгогчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн эрх үүргийн ойлголтыг дээшлүүлж өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүлэх зорилгоор “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” ажлын дэвтэр хэвлүүлэн түгээж удирдлага арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

-Энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллээ хуваалцана уу?

2020 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг тус зөвлөлийн гишүүд болон Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газрын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Орхон аймгийн Засаг даргын 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/218 дугаар Захирамжаар байгуулан цахим хэлбэрээр үйл ажиллагааг явуулж байна.

  • 2020 сарын аяны хүрээнд 15 үйл ажиллагааг төлөвлөж холбогдох хууль тогтоомж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах, гэр, сургууль цэцэрлэгийн орчинд ахуйн ослоос сэргийлэх тухай зөвлөмж, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны талаарх 5 төрлийн 49 зурагт хуудас зөвлөмж, 5 төрлийн шторк нэвтрүүлгийг    мэдээллийг бэлтгэн хамтран зохион байгуулагч байгууллагууд болон Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн цахим хуудсаар сурталчлан ажиллаж байна.

 Аймгийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хамтын хэлэлцээрийн 5.6 дахь заалтын хэрэгжилтийн хүрээнд байгууллагын Хамтын гэрээний биелэлт, Аймгийн Гурван Талт Хамтын Хэлэлцээрийн хэрэгжилтийн байдал, ХАБЭА-  орчныг сайжруулахад эко технологи, цэвэр хөгжлийн механизмыг нэвтрүүлэн ажиллаж шалгарсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ЭДЦС ТӨХК, Эрдмин ХХК, Ачит Ихт ХХК, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Эрдэнэт өртөө, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, 15, 17, Дэгдээхэй цэцэрлэгийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн MBS телевизтэй хамтран мэдээлэл бэлтгэж цахимаар сурталчлан ажиллах ажлыг эхлүүлээд байна.

  -Тус зөвлөлөөс хэрэгжүүлж буй онцлох ажил байгаа юу?

Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Hab.erdenet.mn вэб сайт ажиллуулж интернет сүлжээгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааг болон хууль эрх зүй бодлого шийдвэрийн талаар олон нийтэд тогтвортой мэдээлэл өгөх, мэдээллийн сан үүсгэх, баяжуулахад анхаарч ажиллаж байгаа  маань  бидний дэвшилттэй онцлох ажил юм.

Hab.erdenet.mn сайт нь  Нүүр хуудас, танилцуулга, дүрэм журам, мэдээ мэдээлэл, хөтөлбөр гэсэн үндсэн  5 цэстэй. Удирдлагын программ нь үндсэн 6 цэстэй байгууллагын мэдээлэл, ХАБЭА-н ажилтан, зөвлөл, ҮОХХСБК-ын гишүүдийн бүртгэлийн цэс, мэдээ мэдээллийг засварлаж оруулах тохиргоо хийгдсэн. Цаашид программын хөгжүүлэлтийг боловсронгуй болгох талаар ажиллаж байна.

           - 2020 онд тус зөвлөлөөс хийж хэрэгжүүлэхээр ямар ажлуудыг төлөвлөөд байгаа вэ?

         2020 онд зөвлөл 19 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зөвлөлийн үйл ажиллагааны талаар гарын авлага хэвлүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийн талаар, ажил олгогч, ажилтнуудад мэдээлэл өгөх, сурталчлах,  ААНБ-уудын ХАБЭА-н зардлын төлөвлөлт, зарцуулалтын мэдээлэл   авч нэгтгэх, Төр, төсвийн байгууллагын ХАБЭА-н ажилтны талаарх мэдээлэл, цалинжилтын тухай судалгаа авч нэгтгэх, ААНБ-уудын ХАБЭА-

хангалтгүй дүгнэгдсэн аж ахуй нэгж байгууллагуудад Албан даалгавар хүргүүлж ажилладаг.

Үзлэг шалгалтад өмнөх онд хангалтгүй дүгнэгдсэн, үзлэг шалгалтын явцад нээлттэй утсаар гомдол ирсэн  болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооноос чиглэл болгосон салбарын аж ахуй нэгж байгууллагыг хамруулдаг онцлогтой.

ААНБ-уудын ажил олгогч нарыг чадавхжуулах чиглэлээр зохион байгуулж буй ажлынхаа талаар товч танилцуулна уу

Ажил олгогчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн эрх үүргийн ойлголтыг дээшлүүлж өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж хэвшүүлэх зорилгоор “Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ажлын байрандаа мөрдөцгөөе” ажлын дэвтэр хэвлүүлэн түгээж удирдлага арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

-Энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд тус зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллээ хуваалцана уу?

2020 оны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулах ажлын хэсгийг тус зөвлөлийн гишүүд болон

Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газрын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Орхон аймгийн Засаг даргын 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/218 дугаар Захирамжаар байгуулан цахим хэлбэрээр үйл ажиллагааг явуулж байна.

2020 сарын аяны хүрээнд 15 үйл ажиллагааг төлөвлөж холбогдох хууль тогтоомж, ажлын байрны аюулгүй байдлыг хангах, гэр, сургууль цэцэрлэгийн орчинд ахуйн ослоос сэргийлэх тухай зөвлөмж, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны талаарх 5 н асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл болон ҮОХХ-ыг судлан бүртгэх орон тооны бус комиссын талаарх судалгаа авах, ХАБЭА-н сургалт явуулах болон шалгалт авах журмын тухай Хөдөлмөрийн сайдын 2019 оны А/370 дугаар тушаалыг сурталчлах,

Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны ISO 45001 стандартыг аж ахуй нэгж байгууллагуудад сурталчлах, сургалт зохион байгуулах, гэрчилгээжүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

 

Баярлалаа 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%