Ж.Оюундалай: Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлж бага насны хүүхдүүдэд хүндрэл өндөр явагдаж байна

 

Монгол Улсад хачиг, бэтгийн халдварт өвчлөлийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Хуучин мал, ан амьтны боом, галзуу, тарваган тахал зэрэг нутагшмал халдваруудыг бүртгэж, сэргийлэх арга хэмжээг авдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд хачгаар хүнд дамжих халдварыг эрчимтэй бүртгэж эхэлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлэх болсон. Ингээд хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэнтэй холбоотойгоор БОЭТ-ын тархвар судлаач Ж.Оюундалайтай ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар бага насны 8 хүүхэд хачигт халдварт өртөж нэг хүүхдийн биеийн байдал хүнд эмч мэргэжилтэнгүүд эрчимт эмчилгээ хийж байна гэв

Хаврын улиралтай зэрэгцэн хачигт халдварын тохиолдол нэмэгддэг. Монгол Улсад хэчнээн төрлийн хачигт халдвар албан ёсоор бүртгэгдээд байна вэ? Манай аймаг хачигт халдварын бүс нутагтай ойрхон оршдог гэдэг 

-Ерөнхийдөө олон улсын өвчний аравдугаар ангилал гэж бий. Үүнд хачгаар дамжин халдварлах 28 өвчин бүртгэгдсэн байдаг. Монгол Улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар буюу хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз бүртгэгдсэн юм. Эдгээр гурван төрөл нь үүсгэгч, дамжуулагч, эмнэл зүйн хувьд өөр өөр байдаг.

Хачигт энцефалит өвчин нь ойн хачгаар дамжин халдварладаг. Вирусээр үүсгэгддэг, Төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Мөн Монгол орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь бэлчээрийн бор хачгаар дамжин халдварладаг. Риккетси буюу нянгаар үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.Манай аймгийн хувьд Булган аймгийн сумдуудад хачигт халдварын голомт байдаг.Эндээс иргэд хачигт халдварт өртөж олноор ирдэг

Энэ жилийн тухайд халдвар авсан иргэдийн тоо өссөн үзүүлэлтэй байгаад санаа зовниж байна. 

-БОЭТ-ын халдвартын тасагт өнөөдөр хичнээн хүн энэ төрлийн халдвар авч эмнэлэгийн тусламж аваад байна бэ  Бага насны хүүхдүүдэд хүндрэл явагдаж байгаа шалтгаан 

Цаг агаар дулаарсантай холбоотой хачигт халдварт өртсөн хүмүүсийн тоо өссөн хамгийн гол нь бага насны хүүхдүүд олноор ирж байна. 

Одоо манай тасагт 3 ч хүүхэд байна тэдний нэг нь  биеийн байдал хүнд өндөр халуурсан шинж тэмдэгтэй байнгын хяналтанд эмчилж байна.

Эцэг эхчүүд хэнэггүй хариуцлагагүй байгааг дурдмаар байна Учир нь хөдөө гадаа явахдаа байнга хачигт халдвараас сэргийлж хүүхдүүдээ анхааруулах хандуулахгүй байгаан нь ийм эрсдлийг бий болгож байна. 

Энэ бол үхэлд ч хүргэдэг гоц халдвар гэж үздэг гэдгийг анхаараасай

ХАЧИГТ ХАЛДВАРААР ӨВЧЛӨХӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

  • Халдварын голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%