C°/C°
Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийжээ.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензиний үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ" гэв.
2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар:
- А-80 авто бензин 50 төгрөгөөр
- АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр
- АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
- Дизель түлш 160 төгрөгөөр буурсан.
Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин 475 төгрөг, АИ-95 авто бензин 440 төгрөг, дизель түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/
- А-80 авто бензин-1,350 төгрөг
- АИ-92 авто бензин - 1,360 төгрөг
- АИ-95 авто бензин 1,800 төгрөг
- Дизель түлш - 1,990 төгрөг байна.






СЭТГЭГДЛҮҮД /0/