C°/C°
2а хороололд байрлах “Blue Diamond” орон сууцны байрыг дуудлага худалдаагаар зарах шүүхийн шийдвэр гарчээ. Нөхцөл байдлыг тодруулбал “Сод өргөө” ХХК “Cи Ди Эм Кэй”, “Айдаа” гэх компаниудтай хамтран 2а хороололд Blue diamond орон сууцны цогцолбор барих ажлыг эхлүүлж байсан. Анх барилгын ажлыг эхлэхдээ Төрийн банкнаас газар болон, барьсан барилгаа барьцаалж 2.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг байна. Зээлийн өр 2.6 тэрбум төгрөгт хүрч, 2019 онд Төрийн банк компанийг шүүхэд өгчээ. Улмаар барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Төрийн банкийг хохиролгүй болгох шүүхийн шийдвэр 2019 оны 1 сард гарсан байна. Нийт 1га газарт 7 байр барихаар төлөвлөгдсөн хэдий ч өнөөгийн байдлаар зөвхөн эхний барилгыг барьж, нэг суурь цутгасан үйл явцтай. Газар эзэмшигч “Сод өргөө” компани дампуурсан, бусад хоёр компанийг албан ёсоор төлөөлөх эзэн холбогдогч тодорхойгүй байгаа гэнэ.
“Blue Diamond” орон сууцанд албан ёсны байрны гэрчилгээтэй 10 айл байдаг бол бусад айлын асуудал тодорхойгүй. Үүссэн асуудалтай холбогдуулан тухайн байрны иргэд өөрсдөө нэхэмжлэл гомдлоо гаргах шаардлагатай юм байна.
Эх сурвалж: ЗҮГ.mn






СЭТГЭГДЛҮҮД /0/