Япон улс онцгой байдлын дэглэмээ цуцласны дараа нэг хоногт 30 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өмнөх өдөр нь 21 тохиолдлын онош батлагдсан аж.

Тус улсад коронавируст халдварын нийт 17 мянган өвчлөл бүртгэгдсэний дийлэнх тохиолдол нь Токиогийн мужид гарчээ. Ерөнхий сайд Абэ Шинзо тавдугаар сарын 25-нд онцгой дэглэмийг цуцлах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Үүний өмнө  тавдугаар сарын 14-нөөс 47 мужийн 39-д нь тогтоосон хөл хориог цуцлаад байв. Токио, Канагава, Сайтама, Тиба, Хоккайдо мужуудад хэвээр үйлчилж байсан онцгой дэглэмийг тавдугаар сарын 31 хүртэл сунгах төлөвлөгөөтэй байснаа цуцалж өнгөрсөн даваа гарагаас улс даяар бизнесээ сэргээж эхэлсэн юм. Гэхдээ иргэдийг амны хаалт зүүн, зай барих хамгаалалтын дэглэм мөрдөхийг шаардаж байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

  • Шинэ мэдээ