Орхон аймаг: Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн зөвлөлөөс зохион байгуулсан ажлуудаас...

            ОРХОН АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨЛ

Анх 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргын 304 дугаар захирамжаар байгуулагдсан.

2019 оноос Орхон аймгийн засаг даргын А/14 дүгээр Захирамжаар шинэчлэн байгуулагдан ажиллаж байна.

Тус зөвлөл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооны тогтоолоор баталсан дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулдаг.

 

              АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨЛИЙН

                         ҮҮРГИЙНХЭЭ  ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛУУД

 

 

 Орхон аймгийн ХАБЭА-н орчныг сайжруулах дэд хөтөлбөрийг боловсруулах  ажлын хэсгийн ахлагчаар З.Соёлмаа, гишүүнээр Г.Баасанбилэгт, Д.Эрдэнэцэцэг ажиллаж ААНБ-уудаас санал авч дүн шинжилгээ хийж  дэд хөтөлбөрийг 5 зорилттойгоор боловсруулж Аймгийн ИТХ-ын 2013 оны 52 дугаар тогтоолоор  батлуулан, хэрэгжүүлэн ажиллах 2013-2016 оны төлөвлөгөө гаргаж холбогдох аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд жил бүр зохион байгуулагдсан зөвлөгөөний үеэр улс, аймгийн ХАБЭА-н орчныг сайжруулах чиглэлээр болон АХНЗГТ хэлэлцээр, аж ахуй нэгж байгууллагынхаа хамтын гэрээний хэрэгжилтээр шалгарсан Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс,  ЭБЦТС ТӨХК, Эрдэнэт-амьдрал ОНТӨХК,  Эрд Сүлж ХХК,  БОЭТ, Орхон цогцолбор сургууль, “МАКСТОН” хамгаалах хэрэгсэл, багаж хэрэгслийн худалдааны газар, 1, 5, 15 дугаар цэцэрлэг болон ХАБЭА-н хувцас хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Мөнхийн цагаан жим ХХК, Эрдэнэт Эко, Ивээлт сүүний үйлдвэрүүд, Милко сүү ХХК, Од дөл ХХК, Си си айс МЖЛ ХХК,  Хаан хүнс ХХК, Монгол алтайн барагшун Апу трейд ХХК-иуд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан идэвхтэй оролцлоо.

Тус хөтөлбөр хэрэгжих хугацаанд зөвлөлийн гишүүд “Хавдар үүсгэдэг асбест гэж юу вэ?”, “Мөнгөн усны хордлогоос сэргийлье” зурагт хуудас, гарын авлага боловсруулан хэвлүүлж, ААНБ-ууд, барилгын материалын захын худалдагчид, лабораторийн ажилтнууд  340 хүнд тараан өгч арга зүйн удирдлагаар хангаж ажилласан ба Асбест, мөнгөн ус болон полихлорт бифенил зэрэг химийн бодистой харьцаж ажилладаг ажиллагчдад зориулсан мэдээлэл, сурталчилгааг зохион байгууллаа.

 ХАБЭА-н Үндэсний V дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2018-2020 оны дэд хөтөлбөрийг 6 зорилт, 61 үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгээр батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.