Хүүхдийн баярын өдөрт: Эрдэнэтийн "ХҮҮХДҮҮД" ярьж байна

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийг энэ жил хүүхдүүд  маань гэр бүлтэйгээ өнгөрүүлж олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүйгээр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Харин тэдний дуу хоолой ,үг үзэл бодлоо илэрхийлэх эрх  нь нээлттэй. Эцэг эхчүүд бид  хүүхдийнхээ юу хүсэж байгааг мэдэлгүй, тэдний өмнөөс аливаа шийдвэр гаргах нь элбэг.

 Эрдэнэтийн маань хүүхэд багачууд  үе тэнгийхэндээ, ээж аавдаа, томчууд бидэнд юу гэж хэлэхийг хүсдэгийг энэ өдөр сонирхолоо. Хүүхдүүд үе тэнгийнхнийхээ төлөө санаа зовж, тэдний эцэг, эхчүүдэд ч  мөн адил үгээ үзэл бодлоо илэрхийлсэн юм. Бага ангийн хүүхдүүд ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг бол, дунд ахлах ангийнхан тэдэнтэйгээ илэн далангүй  ярилцахыг хүсдэг аж.

Хүүхдүүдийн  хүсэл мөрөөдлөөс гадна амьдралын бэрхшээл зовлон, суралцахад учирч байгаа саад  тотгор, ангийнхныхаа тухай, багшийнхаа тухай, сум, орон нутгийнхаа тухай олон зүйлийг тэд хуваалцлаа.

        Нэгдүгээр  ангийн сурагч О.Энхрийхэн: 

  -Би намар хоёрдугаар ангид орно. Сургуульд сурах үнэхээр гоё. Ангид суугаад хичээл хийх нь хамгийн гоё байдаг. Муухай өвчин гараад би сургуульдаа бараг яваагүй одоо багшийгаа мартчихсан. /Инээв/ Ээж эмээ хоер гэртээ л бай гарч болохгүй гэсэн.Ер нь дандаа л болохгүй гэдэг үг сонсож байгаа Аав намайг тэсээрэй миний охин удахгүй сургуульдаа явна гэсэн ч зөндөө удаж байгаа Манай эмээ намайг их сайн ойлгодог тйимээс би эмээдээ л бүх зовлонгоо хуваалцдаг. Байрны гадаа тоглоомын талбайд машин их байдаг болохоор би айдаг. Том хүмүүст хэлэхэд утсаа битгий их ухаарай нүд нь өвддөг шүү гэж хэлмээр байна.

Гуравдугаар  ангийн сурагч Г.Түмэнжаргал: 

-Чөлөөт цагаараа зураг зурах дуртай бас  дүүтэйгээ тоглох дуртай. Миний аав мужаан Би аавыгаа мөнгө ахиу олоосой гэж боддог. Миний аав бидэнтэй байх цаг бага. Гэртээ байх  үедээ янз бүрийн хоол хийж өгдөг ч тэр бараг ховор. Ээж маань хумс буддаг. Ээжийгээ тураад, улам л хөөрхөн болоосой гэж боддог.  Учир нь ээж маань дандаа би турсан байна уу гэж асуудаг. /Инээв/ Хүүхдийн баяр болохгүй гэсэн гэхдээ ээж бид нарт хоол хийж өгнө гэж хэлсэн. Би парк дээр тогломоор байгаа ч хүн нас бардаг өвчин гарсан учраас гадуур явж болохгүй. Эмээ өвөө 2 маань  манай гэрт ирэхгүй удсан би санаж байна.  Дарханы зам муухай болсон гээд өвөө машинтайгаа ирэхээ больсон.Зам тавьдаг ах нар хурдан хийвэл ирнэ гэж өвөө хэлсэн.

Тавдугаар ангийн сурагч Ө.Маргад: 

-Үе тэнийн найзууд маань онц сураад, мундаг хүн болоо­сой гэж хүсдэг. Би илүү гарсан мөнгөөрөө дүүдээ эсвэл, найзууддаа гоё юм авч өгдөг. Аав, ээж маань хоорондоо эв­тэй байгаасай. Мөнгө чухал биш,  дүү бид хоёрыг хайрлаж, халамж­лах нь хамгийн чухал юм. Хүн хүндээ сайхан хан­да­хыг хайр гэж боддог.  Архи уусан хүмүүс муухай харагд­даг болохоор битгий ууж хүмүүсийг зовоогоосой гэж хамгийн ихээр хүсдэг. Том хүмүүс архи  уухаараа хүүх­дүүдийг зовоодог.Манай байрны гадаа согтуу ах нар тоглоомын талбайд сууж архи уухаар хүүхдүүд их айдаг тамхи татаад муухай үгнүүд их хэлдэг. Гокын автобусс ирэх үед ах нар олуулаа цуглараад байдаг.

Зургаадугаар  ангийн сурагч О.Намуун: 

-Хичээлдээ явах хамгийн сайхан. Даанч бид нар гэртээ хоригдоод маш муухай байгаа  аав маань тэснэ шүү эрүүл мэнд чухал гэж хэлсэн. Аав ээжтэйгээ хамт байх л хамгийн сайхан. Ном унших дуртай. Айдасгүй, гэрэлтэй цэвэрхэн орчинд байхыг их хүсдэг. Манай эмээ өндөр настай зүрх нь өвддөг үргэлж эмээгийнхээ төлөө залбирдаг. Эмээ тэтгэврээ авах гэж банкинд удаан оочерлодог тэрийг харахаар их өрөвддөг. Томчууд эмээ өвөө нарыг банкинд удаан зогсоохгүйгээр мөнгийн нь  өгдөг болчихвол гэж хүсдэг.

Долдугаар  ангийн сурагч Ц.Цогдэлгэр: 

-Би гэр хороололд амьдардаг хогны газрын даргад хэлмээр байна. Хоггүй болгоод өгөөч гэж хүсмээр байна. Бас ангийхандаа хан­даж хэлэхэд, хоорондоо зодол­до­хоо болиорой. Бие биенийгээ бэртээх эрсдэлтэй бас насаараа харамсаад барахгүй бэртэл гэмтэл авчихвал яах болж байна.Эцэг эхчүүд ажилтай гээд хүүхдүүдээ ач их үүрүүлдэг.Хоол хийх гэр цэвэрлэх гээд гэтэл багш нар хичээлээ хий гэдэг.Давтлага авах гэхээр загнуулна.Ер нь гэр хороололд байдаг хүүхдүүд  хичээл гэрийн ажил хоёроо зэрэг амжуулдаг их мундаг шүү.

Долдугаар ангийн сурагч Б.Гантулга: 

-Би хөлбөмбөг тоглох дуртай. Тиймээс найзуудаа спортоор хичээллээрэй гэж хүсч байна. Заримдаа өдөржин тоглоод аав, ээжийгээ гомдоох үе байдаг. Намайг уучлаарай гэж хэлье. Томчууд та бүхэн хүүхдээ хайрлаж байгаарай. Аав, ээжгүй, найз нөхөдгүй бол хүүхдүүд ганцаардана. Тиймээс хүүхдээ хайрлаж, аав ээжтэй нь хамт байлгаарай гэж хэлье. 

Наймдугаар ангийн сурагч Д.Тулга:  

-Үе тэнгийн найзууддаа үнэ цэнтэй байгаарай гэж хэлье. Хүүхэд бүхэн жаргалтай байгаасай гэж хүсдэг. Томчууд бол хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой хүмүүс. Тиймээс орцонд хогоо хаяж болохгүй шүү  Мөн гадаа гудамжинд, машиныхаа цонхоор хогоо хаяж байгаа хүмүүс муухай харагддаг. Соёлтой байцгаая. Хүүхдийн далд хүчирхийлэл сургуулийн орчинд явагддаг шүү гэж ний нуугүй хэлчихвэл загнуулах болов уу? /Инээв/ Багш нар бид нарыг заримдаа дүнгээр боодог. Сэтгэл зүйгээр маш их унагаадаг.Ээж аавдаа хэлэхээр багшийн чинь зөв гэдэг гэтэл багшийн бурууг хэн ч хүлээн зөвшөөрч биднийг ойлгохыг хүсдэггүй.

Есдүгээр ангийн сурагч А.Ундраа: 

-Цаг хугацааг дэмий зүйлд зар­­цуулахгүй, өөрий­гөө хөг­жүү­лэх нь ирээ­дүйд нь хэрэг­тэй шүү. Том­чууд хүүх­дээ юу хү­сэж мөрөөд­дөгийг мэдэх­гүй хэрнээ,  муу авсанд нь заг­на­­даг. Гэтэл хүүхдээ яагаад муу авсныг асууж, хамт шийд­вэр­­лэ­­вэл маш их тус­ламж бол­дог юм. Найз төвтэй насан дээрээ яваа үед нь ойлгож сонсож байгаасай гэж хүсдэг.

Арваннэгдүгээр ангийн сурагч Д.Энх-хүслэн : 

-Үе тэнгийхэндээ хэлэхэд,  хичээ­­лээ бүрэн сайн судлаад, ар­хи тамхи, муу зуршлаа  болих хэ­рэг­тэй. Хүүх­дүүд­тэй­гээ долоо хо­ногт нэг удаа зав гаргаад ярил­­цаа­­­сай. Эцэг, эхийн хайх­рамж­­гүй зан­гаас болж хүүх­дүүд гэмт хэ­рэгт хол­бог­дож бай­на. Тиймээс  хүүх­дээ хаана,  юу хийж явааг өдөр болгон асууж, илэн далангүй ярил­цаа­рай. Бас өөрсдөө хүүх­дүүд­дээ зөв үл­гэр дууриал болоо­сой. Эцэст нь хэ­лэ­­хэд, илэн далан­гүй ярил­­цаж, зөв­­лө­­гөө өг­дөг ээж, аав­даа баярлалаа. Заримдаа амь хорлолт сэтгэл гутралд орсон хүүхдүүдийн тухай хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тухай сонсоод уйлдаг.Бид ийм нийгмийг хүсээгүй.

Арванхоёрдугаар ангийн сурагч: Б.Анужин

-Арванхоёрдугаар ангийн най­зууд маань амьдрал гэх да­лай руу хөл тавьж, дуртай мэр­гэж­­лээ сонгоорой. Түүний­хээ тө­лөө шаргуу хөдөл­мөр­лөө­рэй гэж хэлэхийг хүсдэг юм. Том­чуу­даас хүүхэд бүр урмын үг, инээм­сэг­лэл хоёрыг хүсдэг.  Тийм болохоор хүүх­дүүд­дээ урам зориг, аз жар­га­лыг бэлэг­лэж байгаарай.Манай Эрдэнэт бүх талаараа хүүхэд өсч хүмүүжихэд таатай орчинтой.Гадаа гарахад тоглоомын талбайтай усан бассейн хөл бөмбөгийн талбай гээд би хотоороо их бахархдаг.

  Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Аз жаргалтай хүүхэд нас нь үргэлж гэрэл гэгээ, хайр энхрийллээр дүүрэн байж, сайхан байрлахыг хүсье. Монголын хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясгалан гэрэлтэж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байх болтугай.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Хүүхдүүд хөөрхөн юмаа

ээж

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.