"Найрамдал-2" зусланг Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулах шийдвэр гарлаа

Засгийн газар өнөөдөр буюу 6-р сарын 1 ны өдөр  ээлжит бусаар хуралдлаа.Тус хуралдаанаар хүүхдэд чиглэсэн хэдэн хэдэн асуудлыг хэлэлцэв.Тухайлбал Энэтхэг улсад хөл хорионд орсон 250 орчим лам хүүхдүүдийг засгийн газар зардлыг нь дааж эх оронд нь авчирахаар болсон бол Хуралдаанаар, Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлав.

Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон байна.

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудаснаа "Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар болжээ.Ингэснээр Хөвсгөл аймаг руу чиглэх урсгал нэмэгдэх сайн талтайгаас гадна Эрдэнэт хотоор дамжин өнгөрөх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.