Тусгаарлалтад байгаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд  тусгаарлах байранд 1792 иргэн байгаа .Зургадугаар сарын 24-нд буюу сонгуулийн санал хураах өдөр тусгаарлалтад байгаа иргэд  санал өгөх боломжгүй.  Учир нь, гадаад орноос ирсэн иргэнээр дамжиж Covid-19 зөөвөрлөгдөх эрсдэлтэй тул 28 хоног тусгаарлаж байгаа билээ. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулиар Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгосон зарим эрхийг хязгаарлах үндэслэлийг тусгасны нэг нь сонгуульд саналаа өгөх боломжгүй байхаар заасан аж.

Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчираад байгаа гэж мэдээллэсэн юм.

Түүнчлэн  Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өгч буй мэдээллээр энэ сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ эх оронд нь авчрахаар болсон. Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэгт байрлуулахаас гадна орон нутгуудад тусгаарлах асуудал яригдаж байгаа юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.