ЭМЯ: Зусланд гарахдаа дараах зүйлсийг анхаараарай

Эрүүл мэндийн яамнаас  (COVID-19) коронавируст халдвараас сэргийлэхийн тулд айл өрхүүд зусланд гарахдаа дараах зөвлөмжийг мөрдөхийг зөвлөлөө.

                                 Цэвэрлэгээ, ариутгал:

• Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
• Хорхой, шавьжны устгал хийлгэх
• Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

                 Айл өрхөд:
• Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
• Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
• 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
• Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
• Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
• Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэх
• Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
• Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
• Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
• Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
• Цаг агаарт тохируулан хувцаслах
• Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
• Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
• Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

                   Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.