ДЭМБ: Цар тахлын төгсгөл ойрхон биш байгаа тул анхааралаа сулруулахгүй байх хэрэгтэйг санууллаа

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 106,357 шинэ тохиолдол, 3,147 нас баралт бүртгэгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар /2020.06.09/ нийт халдвар авсан хүний тоо 7,188,955-д хүрсэн бол нас барагсдын тоо 408,230 болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо 50 орчим хувьтай буюу 3,530,496 байна. АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг, Чили улсуудад хоногт хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ.

ДЭМБ даваа гаригт /2020.06.08/ цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийсэн ба энэ үеэр цар тахал дуусах болоогүй байгааг дэлхийн улс орнуудад анхааруулж, анхаарал болгоомжоо сулруулалгүй, уг өвчний эсрэг илүү үр дүнтэй аргаар тэмцэхийг уриалсан байна. Мөн тус байгууллага нь ням гаригт дэлхий даяар нэг өдөрт 136 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хоногт бүртгэгдсэн хамгийн их тохиолдол болсныг зарласан юм.

Ийнхүү дэлхийд цар тахал дэгдээд зургаан сар гаруй болж байхад шинэ тохиолдлын тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа нь байдал дээрдэх болоогүйг сануулж буй хэрэг билээ.

АНУ-д сүүлийн өдрүүдэд болж буй эсэргүүцлийн жагсаал цуглаан болон хорио цээрийн дэглэмийнг сулруулсантай холбоотойгоор шинэ тохиолдлын тоо тус улсын 50 мужийн 22-т нь өмнөх үеийнхээс нэмэгдэх хандлагатай байна.

Канад улс өөрийн улсын иргэн болон тэдний гэр бүлийн гишүүдийг эх орондоо ирэхийг зөвшөөрөх гэж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ. Үүнд АНУ-аас Канад руу нэвтрэх хүсэлтэй иргэд ч багтаж байгаа гэв. Гэхдээ эдгээр хүмүүсийг заавал 14 хоног тусгаарлах арга хэмжээ авах юм байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.