Эрдэнэт "ХОТ" нэр зүүчихлээ эхлээд ядаж хотоо хогноос нь салгая...

Үйлдвэрлэлийн хөгжил, технологийн дэвшилтэй холбоотойгоор хогийн найрлага нарийсаж, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөл нь ч эрс ихэссэн. Хүнсний хаягдлаас гадна картон, химийн элдэв бодис, эмнэлгийн тусгай гээд олон төрлийн хог бий болсон. Дэлхийд өнөөдөр 10 гаруй сая нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчмыг нь хүмүүс өдөр тутам ашигладаг. Энэ нь ахуйн хэрэглээний хог болж, задрахдаа хөрс, ус, агаар бохирдуулдаг. 2016 онд хийсэн судалгаагаар олон улсын зах зээлд жил тутам 1000 нэр төрлийн хи мийн бодис шинээр гарч, тэдгээр нь 300-400 сая тонн аюултай хог хаягдал байгальд үлдээж хор хөнөөл учруулдаг аж. Хүн төрөлхтөн хог хаягдлыг дахин боловсруулах арга удаан хайсны үр дүнд зарим орон энэ асуудлаа шийдэж чаджээ. Харин манай улсад хийх бус амаа урагдтал ярьсаар 30 гаруй жил болчихлоо.

Засгийн газраас хог хаягдлын тухай хуулийг 2017 оны тавдугаар сард шинэчлэн баталсан билээ. Энэ нь цагаан дээр хараар бичсэн төдийхнөөр нүдэнд харагдан хэрэгжилгүй явсаар өдий хүрсэн. Учир нь Эрдэнэт хотод эзэнгүй хог хаягдал энд тэндгүй бий болоод удаж буй.Жилдээ хэдэн төгрөгний төсөв гаргаж ачилт хийдэг ч энэ нь ямар ч шийдэл олоогүй.Урсгалаараа явсаар хогтой утаатай улсын нийслэлтэй энэ зэрэгцээд эхэлчихлээ.Эрдэнэт цэвэрхэн цэмцгэр хот гэсэн сайхан нэрээ олон жил хадгалж явсан ч ойрдоо бид энэ нэрийг хогтой хутгаад хаячихлаа.Гэр хороололд амьдардаг иргэдээс сар бүр тогтмол ирдэг гомдолын эхний эгнээнд Эрдэнэтийн хог хаягдал ороод буй.Хог хаягдалын менежментийг сайжруулах чиглэлд өнгөрсөн жилүүдэд хийсэн томоохон төсөл нь өнөөдөр бодит хөрсөн дээрээ буух гэж дуншсаар сонгуультай золгочихлоо.Польшийн засгийн газартай хийсэн төслийн хүрээнд техникээ шинэчлэх ажлууд явагдах тухай яригдсан ч өнөөдөр бодит ажил нь  таг чиг.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр аливаа ажлыг төлөвлөхдөө хүн хүч, техник, багаж хэрэгслээ урьтаж базаах нь чухал гэдгийг албан тушаалтнууд эрх биш мэднэ.Үнэхээр техник нь ирчихсэн юм бол боловсон хүчнээ бэлтгээд хүний нөөцөө бүрдүүлээд сар бүр овоорчихдог хогноосоо бүрэн салчих хэрэгтэй.Иргэдийн бухимдал гэр хорооллын хогтой ч бас холбоотой бус ангилах ялгах соёлд иргэдийг идэвхижүүлэх ажлыг тэд хийхгүй байна. Соёлтой хотыг бий болгоход ердөө эхний алхам бол хоггүй хот цэвэрхэн цэмцгэр иргэд гэж хэлж болно. 

Хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулах нь эдийн засагт төдийгүй байгальд ээлтэй. Гэвч манай иргэд хогоо ангилаж хаях нь соёлд огт суралцаагүй гоёж гангалсан хогын цэгүүдийг хэдэн зуун саяар хийж тавьсан ч тэр саванд хогоо хэрхэн хаяхаас иргэдийн соёл харагдах учиртай.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дээрх асуудлаа ухаалгаар шийджээ. Жишээлбэл, Шведэд  хүн бүр хогийн савны хэмжээнд тохируулан тодорхой хэмжээний татвар төлдөг. Мөнгөө хэмнэхийн тулд бизнес эрхлэгчид чигжих машин авдаг. Японд хог хаягдлын дүрмийг хотын захиргаанаас тодорхойлдог. Мөн томоохон цахилгаан хэрэгслээ хаяхыг хүссэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Бээжинд хуванцар, шил, лааз гээд хаягдлыг хүлээн авах цэгүүд рүү аваачиж өгөх шаардлагагүй ба хог цуглуулагчдад зардаг. Тухайн хог цуглуулагчид дахин боловсруулах үйлдвэрт аваачиж өгдөг байна. Энэ мэтчилэн олон гарц шийдэл бидэнд байсаар байгаа ч сар бүр арай хийж ачдаг хогны хэдэн машин үгэнд ордоггүй ил задгай хогоо асгачихдаг иргэдтэйгээ ХОТ-ын иргэн болохоор бид хөөрцөглөж сууж хэрхэвч болохгүй. Эхлээд хотоо хогноос нь бүрэн салгачихаад дараа нь хотын соёл ярьцгаая...

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.