Оюутан, сурагчид хөл хорио дунд шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авч Эрдмийн баяр ч хийхгүй ...

Зуны эхэн  сар гарч, мөнгөн хонхны жингэнэх дуу цангинадаг сайхан цаг айсуй ч энэ жил дэлхий нийтээр цар тахал гарсантай холбогдуулан танхимын сургалтыг хорьж, оюутнууд хөл хорио дунд шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авах асуудал яригдаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн мэдээлснээр энэ хичээлийн жилд их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн төгсөлтийн баяр болон бусад арга хэмжээг хориглож, төгсөлтийг онлайнаар явуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу оюутнууд сургууль дээрээ цуглах нь байтугай, нэг нэгэнтэйгээ ч таарах завдалгүй, хонхны баярын нандин дурсамжгүй төгсөх бололтой.

 Хувийн хэвшлийн  сургуулиуд төгсөлтийн баярыг хөл хорионы дараа тэмдэглэхээр ярилцаж байгаа бол төрийн өмчит их сургуулийнхан хонхны баяр хийхийг ор тас хорчихсон. Үүнээс гадна энэ хичээлийн жил оюутнуудын диплом гардан авах үйл ажиллагааг зохион байгуулахгүй бөгөөд дипломыг зургадугаар сарын 15-ны өдөр багтаан олгохыг салбар яам анхааруулж буй. Эрдэнэт хотын хэмжээнд энэ жил 12 ангийг 1130 орчим хүүхэд төгсөж байгаа тэдний хувьд туйлын харамсалтай хичээлийн жилийг үдэж буй.Цар тахалын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор мэдээж, ямар нэгэн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, түүний дотор сүүлийн жилүүдэд цомхон хүрээнд тэмдэглэдэг болсон “Эрдмийн баяр”-ыг хийхгүй. Нийтээрээ цуглаж шалгалтаа ч өгөх боломжгүй байдалд хүрсэн.

Цар тахалтай холбоотойгоор төгсөлтийн шалгалтыг цахим хэлбэрээр авах шийдвэр гараад бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдаж дуусчээ. Өнгөрөгч  тавдугаар сарын 11-нд урьдчилсан байдлаар онлайн шалгалт авах туршилт амжилттай хийгдэж тавдугаар сарын 20-ноос цахим шалгалтууд зарим их дээд сургуулиудад  эхэлсэн байна. Дипломын ажил ч мөн цахимаар хамгаалалт хийгдэх бөгөөд оюутнууд онлайнаар багш нартайгаа холбогдон сургалтын үйл ажиллагаа үргэлжилэх юм байна. Хэдийгээр цар тахал гарч бүх үйл ажиллагааг хориглосон ч хүүхдүүд нууц хэлбэрээр аялалд гарах зугаалганд явах зэрэг зөрчлүүд гарч байгааг үгүйсгэх аргагүй юм. Хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хүлээж авч буй амралтын газруудад хяналт шалгалт тавих нь зөв юм. Үүнд эцэг эхчүүд болон анги удирдсан багш нар хяналт тавих эрх бүхий байгууллагуудын хараа хяналт чухал юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.