2020 оны УИХ-ын сонгуулийн зохион байгуулалтад 24.3 тэрбум төгрөг зарцуулагдана

2020 оны УИХ-ын сонгуулийн зохион байгуулалтын зардал өмнөх сонгуулийн зардлаас 12.6 тэрбум төгрөгөөр өссөн

2020 оны УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль зохион байгуулахад 43 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 24.3 тэрбум төгрөгийг УИХ-ын сонгуулийн зохион байгуулалтад зарцуулах юм. Энэ нь өмнөх 2016 оны УИХ-ын сонгуулийн зохион байгуулалтын зардлаас 12.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Сонгуулийн зохион байгуулалтын зардал өссөн хэд хэдэн шалтгаан байна. Тодруулбал, хэсгийн хороодын тоо нэмэгдсэн, энэ нь сонгуулийн насны хүн амын тоо 112.6 мянгаар өссөнтэй холбоотой юм. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болж нэмэгдсэн учраас хэсгийн хороодод ажиллах албан хаагчдад тооцож олгодог урамшууллын хэмжээ ч үүнийг дагаад нэмэгдсэн байна.

 

СЕХ-ны хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Сонгуулийн зардлын хамгийн гол үндсэн масс нь юундаа байдаг вэ гэхээр сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд 36 мянган төрийн албан хаагч орж ажилладаг. Тэд 1-2 сарын хугацаанд ажилладаг бөгөөд мөнгөн урамшуулал олгодог. Мөн дээрээс нь санал тоолох төхөөрөмжийн ашиглалттай холбоотой зардал болон саналыг хуудсыг хэвлүүлэх зардал байдаг. Саналын хуудсыг хэвлүүлэхэд хэвлэх үйлдюэр болон хэвлэх цаасан дээр тусгай шаардлага тавигддаг” гэв.             

Түүнээс гадна сонгуулийн санал тоолох төхөөрөмж нэмж 300 ширхэгийг шинээр худалдаж авахаар болсон. Үүний зардлыг энэ оны төсөвт суулгасан байна. Санал тоолох төхөөрөмжийг 2012 оноос хойш хэрэглэсэн, тэр утгаараа элэгдэлд орсон гэх тайлбарыг мөн өгч байна.

Түүнээс гадна цар тахлын үед сонгууль зохион байгуулж байгаа учраас тодорхой журмыг мөрдөнө. Энэ хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх гээд олон ажлыг зохион байгуулах шаардлага үүссэн юм. Үүнд зориулан мөн Засгийн газрын нөөц сангаас 2.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.