Албан хаагчид түрээсэлсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын үед эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцжээ. 

Энэхүү хөтөлбөрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч буюу эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамрагдах юм.

Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг УОК-оос үүрэг болгожээ. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байгаа юм. 

Түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасаж хөнгөвчилсөн байна. Ингэхдээ Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталжээ.

Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байгаа аж. Тодруулбал, өмнө нь иргэн орон сууцаа тав хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгасан байна. Өөрөөр хэлбэл, иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол тав хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр барьсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон  хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан  100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байгаа аж.

Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больжээ. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Мөн 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүйгээр шууд орон сууцандаа орох боломжтой юм байна.  Уг тогтоолыг энэ сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөх юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.