ЭМЯ: Бээжин хот руу орох, гарах агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон

ЭМЯ: БНСУ-д өчигдөр шинээр 43 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Шинэ тохиолдлуудын 31 нь дотоодын халдвар байжээ.

Тус улсад сүүлийн сар гаруйн хугацаанд зөвхөн Сөүл хот болон түүний эргэн тойрны нутаг дэвсгэрт халдвар бүртгэгдэж байсан ч өчигдрөөс Сөүлээс гаднах бүс нутгуудад халдвар бүртгэгдэж эхэллээ.

Түүнчлэн БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Лхагва гарагаас хумхаагийн эсрэг эмчилгээний Hydroxychloroquine, Chloroquine эмийг халдвартай өвчтөнүүдэд хэрэглэж үзэх туршилтаа зогсоож байгаа аж.

Тус улсын хоёр томоохон эмнэлэгт дээрх хоёр эм болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээний эмийг туршиж байсан ч ийнхүү Hydroxychloroquine, Chloroquine эмүүдийг туршилтаас хассан байна.

БНХАУ

ЭМЯ: БНХАУ-д өчигдөр шинээр 44 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 33 нь дотоодын халдвар байсан бол 11 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Дотоодын 33 халдварын 31 нь Бээжин хотын Шинфади хүнсний захтай тархвар зүйн холбоотой гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Бээжингийн шинэ голомтоос гарсан халдварын тоо 137 болоод байна. Үүнээс гадна тус улсын хэмжээнд шинж тэмдэггүй халдвар 11-ээр нэмэгджээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг бүгдийг нь эмнэлгийн хяналтад аваад байгаа аж.

Халдвар дахин тархаж байгаагийн улмаас Бээжин хот руу орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

Түүнчлэн тавдугаар сарын 30-ны өдрөөс хойш халдвар гарсан захаар үйлчлүүлсэн 200 мянга орчим хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.