Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад байгаа иргэд саналаа өгөхгүй

УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш 07:00 цагт орон даяар эхэлнэ. 

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-д зааснаар Сонгуульд сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.

Гэвч энэ удаад COVID-19 цар тахлын улмаас зарим хүн сонгуульд оролцож, саналаа өгөх боломжгүй болоод байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатараас тодруулахад "Сонгуулийн тухай хуулийн 6.4-д зааснаар Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй.

Мөн энэ удаагийн сонгуульд гадаад улсад амьдарч буй иргэд, тусгаарлах байранд ажиглалтад буй хүмүүс болон тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг халдварын эрсдэлтэй гэж үзэж байгаа тул сонгуульд оролцуулж, санал өгүүлэх боломжгүй" гэв. Тусгаарлах байранд 2,274 иргэн ажиглалтад байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.